ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ, ХЭСГИЙН АЛБА ХААГЧДАД ЦАХИМ СУРГАЛТ ОРЛОО

2018-10-22  

Хорин нэгэн аймаг, алслагдсан гурван дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчдад ирэх сарын 1-ээс эхлэн мөрдөх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн сургалтыг /2018.10.19/ цахим хэлбэрээр зохион байгууллаа.

“Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлт, шинэчлэл” сэдэвт сургалтыг Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх билээ.

 

 

 

ЗЦГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?