5 ЯВГАН ЗОРЧИГЧ СОГТУУГААР ЯВЖ БАЙХ ҮЕДЭЭ ОСОЛД ОРЖЭЭ

2018-10-22  

Амралтын буюу 10 сарын 20,21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 552 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалаа.

Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 7 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байсан байна.

Үүнээс явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 5 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын тоог өсгөсөөр байна. Ослын улмаас орон нутагт 1, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба эрэн сурвалжлагдаж байсан 10 этгээдийг олж баривчилсан байна.

 

 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?