ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ЮУНААС БОЛЖ АМИА АЛДАВ

2018-10-23  

Булган аймгийн Орхон сум хоёрдугаар баг Овоотын хөтөл гэх газарт Toyota Prado маркийн авто машин онхолдож нэг хүн нас барсан хэрэг гарсан юм. Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байсан юм. Тэрээр Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолджээ.

Одоогоор энэ хэргийг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд, хэрэгт хэн нэгнийг буруутгах нь эрт байгаа аж. Харин талийгаачийн хамгийн сүүлд Хулгайн гэмт хэрэг дээр ажиллаж байсан бөгөөд нэг айлын 21 тооны азарга адуу алга болсноос үүдэлтэй аж. Тодруулбал, адууг олох үед Дорж гэх хүн манаж байсан аж. Үүнээс хэд хоногийн дараа хэсгийн төлөөллөгч Дорж өвгөнөөс мэдүүлэг авах, гэмт хэргийг шалгах үетэй зэрэгцэн Х.Бат-ялалттай маргалдсан бичлэг хийж олон нийтэд цацсан байна. Тус бичлэгт цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэж явахад нь иргэн Х.Батялалт илтэд эсэргүүцэж, мөрдөс чинь хаана байна, ямар хуулиар чи намайг зогсоож шалгаж байгаа юм гэх зэргээр дайрч давшилсан агуулгатай байв. Үүнээс үүдэж хэсгийн төлөөлөгчийн сэтгэл санаа нэлээд хүнд байдалд орсон талаар талийгчийн ойр дотныхон нь хэлсэн юм. Талийгаач Э.Мөнхтулга нь 28 настай, эхнэр гурван хүүхэдтэй халуун дулаан өрхийн тэргүүн байсан бөгөөд бага хүүхэд нь төрөөд дөнгөж 45 хонож байжээ.

Ослын хувьд талийгчийн машин өөр ямар нэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөгүй байсан байна. Түүний үхлийн шалтгааны талаар цуу яриа дэгдээд байгаа нь ар гэрийнхэнд нь хүнд тусч байгаа аж. Түүнийг сэтгэл санааны дарамтад орж амиа хорлосон байж болзошгүй гэсэн яриа хүртэл гарсан байна. Харин энэ талаар түүний ойр дотныхон, аймгийн цагдаагийн хамт олон зэрэг хүмүүс нь яав ч амиа хорлолт биш, иймхэн зүйлээс болоод гурван хүүхэд эхнэрээ орхих хүн биш хэмээн батлаад байгаа юм.

Тэгвэл цагдаагийн алба хаагчийг дарамталсан Х.Бат-Ялалт 2009 онд эрүүгийн хуулийн 111.2-д заасан бусдыг гүтгэх гэмт хэрэгт 4 сар баривчлах ялыг авч ял эдэлж байгаад суллагдсан хүн аж.

Албан үүргээ гүйцэтгэж явсан Э.Мөнхтулга төлөөлөгчрүү Х.Батялалтын дайрч давшилсан бичлэгийг эндээс үзнэ үү.  

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Tugs:HAIRAN ZALUU NEG GER BULIIN AMIDRALIIG HAGASALSAN NERGVI BAT-YALALT CHI YUM BODOOCH 2018-10-23
ЖАВХЛАН:ХАЙРАН ЗАЛУУ...УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ 2018-10-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?