АНУ-Д ХУУЛЬ БУСААР НЭВТРЭХИЙГ ЗАВДСАН ИРГЭДИЙН ТОО 16000-Д ХҮРЧЭЭ

2018-10-24  

АНУ-ын Гаалийн болон хилийн алба 2018 оны санхүүгийн жилд Төв болон Латин Америкийн 500 гаруй цагаачийг эх орондоо нэвтрүүлээгүй байна. Тус албаны цахим хуудсанд байрлуулсан баримт лавлагаанд дурдсанаар, 2017 оны аравдугаар сараас энэ оны есдүгээр сарын хооронд 521090 хүн Америкийн өмнөд хилээр тус улсад нэвтрэхийг оролдсон боловч паспортын хяналтын цэгт саатуулсан эсвэл баривчилжээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад АНУ-д нэвтрэх эрх авч чадаагүй хүний тоо 100 мянгаар өссөн байна.

2017 оны аравдугаар сард Америкийн Гаалийн болон хилийн алба гэр бүлийн хамт хууль бусаар хил давахыг оролдсон 4836 хүнийг баривчилсан бол энэ оны есдүгээр сард тэдний тоо 16658-д хүрсэн нь ийм статистик мэдээ гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Дийлэнх олонх нь Гондурасын иргэд болох 4000 орчим цагаач АНУ-ыг чиглэн хөдөлж байгаа энэ үед тус улсын Гаалийн болон хилийн алба хууль бус цагаачдын талаарх статистик мэдээг танилцуулжээ. Энэ оны дөрөвдүгээр сард Төв Америкийн орнуудын иргэд болох мөн ийм тооны цагаачид АНУ болон Мексикийн хил дээр ирж байв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?