Б.БАТЗОРИГ: НАМАЙГ ГҮТГЭЖ БАЙНА, ХАА ЧИГЛЭЛИЙН НЭГ Ч КОМПАНИ НАДАД БАЙХГҮЙ

2018-10-24  

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг  жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг хүссэн төслийг  2018 оны дөрөвдүгээр сарын 3-16-ны өдрүүдэд хүлээн авчээ. Ингээд Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар хэлэлцээд одоогийн байдлаар 140 компани, хувь хүнд зээл олгохоор шийдэж, санхүүжилтийг шийдвэрлээд явж байгаа юм байна.

Сүүлийн өдрүүдэд Б.Батзориг сайдыг эхнэрийнхээ компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл олгосон хэмээн цахим орчинд цуураад байгаа юм. Түүгээр ч барахгүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримттай нийтлэл хүртэл гарсан билээ. Тэгвэл энэ бүхэнд сайд хариу хэллээ. Тэрээр “Надад хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг ч компани байхгүй. Ийм гүтгэлгийн шинжтэй зүйл  удаа дараа яваад байвал би зөрчлийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллагад хандана” гэв.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?