ДУБАЙД БОЛСОН МОДЕЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ГРАНПРИ МОНГОЛ ОХИНТОЙ ТАНИЛЦ

2018-10-26  

Монголын өсвөр насны залуу загвар өмсөгч С. Түмэнжаргал Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

Намайг Сугармаагийн Түмэнжаргал гэдэг. Би 13 настай. Нийслэлийн 50-р сургуульд сурдаг.

Түмэнжаргал маань хэдэн настайгаасаа урлагийн амьдралд хөл тавьсан  бэ?

Би их багаасаа урлагт дуртай байсан. 5 настайгаасаа эхэлж  цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл хичээлийнхээ хажуугаар өөрийнхөө дуртай зүйлийг хаялгүй хөгжүүлж ирсэн.

Саяхан Дубай хотод болсон  “Junior Model International 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ялагч болсонд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар яриач?

Баярлалаа. 2018 оны 10 сарын 1-нээс 5-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Junior Model International” тэмцээн зохион байгуулагдаж өнгөрсөн. Энэ тэмцээнд “Бяцхан мисс” ОУХБ-ын захирал Э. Оюунтунгалаг, “Miss Mongolia” аялал жуулчлалын холбооны Б.Гантогоо захиралтай хамт явсан. Монгол улсаас анх удаа яваад амжилттай оролцоод ирсэн.

Энэ тэмцээнд хэдэн орны хүүхдүүд оролцсон бэ?

Энэ тэмцээн бол моделийн тэмцээнүүд дундаа хамгийн нэр хүндтэй тэргүүн эгнээнд бичигддэг том тэмцээн байсан. Энэ тэмцээнд 4-6 нас, 7-9 нас, 10-14 гэсэн насны ангилалаар өрсөлддөг. Нийт 37 орны 40 гаруй охид, хөвгүүд оролцсон.

Тэмцээний шалгаруулалтууд ямар байсан бэ?

Эхлээд англи хэлээр өөрийгөө шүүгчдэд маш сайн танилцуулаад англи хэлний мэдлэг хэр байгааг шүүгчид асуулт асууж шүүж оноо өгдөг. Мөн авьяасын үзүүлбэр, шилдэг гоёлын даашинз, шилдэг үндэсний хувцас гэх мэт шалгаруулалтууд байсан. Шүүгчид болон бусад орны оролцогчид манай Монгол охидуудыг маш сайн үнэхээр мундаг байна гэж их хэлж байсан. Энэ тэмцээнд эрэгтэй хүүхдээс Кэйн улсын хүүхэд түрүүлсэн эмэгтэй хүүхдүүдээс би 10-14 насны ангилалд өрсөлдөөд Гранпри шагналыг авсан. Авьяас үзүүлбэр дээрээ Belly dance мөн Өмнөд Америк бүжиг бүжиглээд шилдэг авьяас үзүүлбэрээр шалгарсан. Бүжгийг дэглэж зааж өгсөн Уянгаа багш болон Батхүү багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Хамгийн анх хэрхэн модел болох гараагаа эхэлсэн бэ?

2015 онд “Бяцхан мисс” ОУХБ-аас зохион байгуулагдсан “Little miss world mongolia” дэлхийн миссийн тэмцээнд оролцох хүүхдүүдийг бэлтгэх тэмцээнд оролцож шилдгийн шилдэг модел болж байсан. Шилдгийн шилдэг модел болоход ОУ-ын 2 тэмцээний урилга ирсэн. Үүнээс 2017 онд БНСУ-д зохион байгуулагдсан “Luxury Brand Model Award Star 2017” fashion week моделийн тэмцээнд оролцсон.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Чөлөөт цагаараа сэлэх дуртай. Зунаас эхлээд усанд сэлэлтээр хичээллэж эхэлсэн. Одоо “Бяцхан мисс” ОУХБ-ын харьяа “Охидын мисс” төвийн бүжиг, жүжиг, загварын дугуйланд явдаг. Энэ дугуйланд явснаар маш олон зүйлийг сурснаар ОУ-ын хэмжээний гурван ч том тэмцээнд амжилт гаргасан.

Загвар өмсөхөөс гадна ямар авьяастай вэ?

Загвар өмсөхөөс гадна дуулах, бүжиглэх авьяастай. “LN” охид хоёр хамтлагт дуулдаг. Манай хамтлаг дөрвөн гишүүнтэй ахлагч нь би. “LN” охид хоёр хамтлаг маань зургаан дуутай, таван дууг нь клипжүүлсэн.

Хэд хэдэн кинонд тоголсоныг чинь мэдэх юм байна. Ямар ямар кинонд тоглож байсан бэ?

 “Адтай жаалууд 6”, “Он цагийн эрэлчид”, “Захидал”, “Байгаль орчноо хайрлан хамгаалъя” зэрэг кинонуудад гол дүр бүтээсэн ба “Хайр” УСК-нд туслах дүр бүтээсэн.

Өнөөдөр ийм авьяаслаг охинтой уулзаж ярилцсандаа маш их баяртай байна. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:YASAN CH HUURHUN YUMBE DEE 2018-10-26
зочин:Хайр кинонд ийм туслах дүр байхгүй!!! 2018-10-26
Mnl:Kazakob yda 2018-10-26
Mnl:Kazakob yda 2018-10-26
Зочин:Энэ охинтой уулзаж ярилцаж үзэж билээ үнэхээр хөөрхөн ааштай өөрийнхөөрөө их мундаг гоё бүжиглэдэг нүд шүд нь гялалзсан их гоё инээдэг охин байсан даа их мундаг гоё мөрөөдөлтэй охин байсаан Өсвөрийн модель охинд амжилт хүсье ээ 2018-10-27
Зочин:Яг анзаарч харвал ийм модель байдаггүй юмаа.Хөл нь дээгүүрээ алцан,доогуураа майга,ойн бор туулай шиг юм билээ. Мөн Мисс Гантогоо хөдөөний сургуулийн ниигмийн ажилтан Мягмар хоёр,хөдөөний хүүхдүүдийг мисс болгоно гэж,эцэг эхийнх нь мөнгөөр тоглож,МОНГОЛОО төлөөлж бна гэж бэлтгэлгүй хүүхдийг авч явдагаа болиосоо!!!!!!! 2018-11-09
Zochin:Zarim humuus huuhdiig doosh ni hiij maiga altsnaar ni duudah erhgui shuu ul****a amjilt avcirsan mundag huuhdiig doromjilohgui. Chadval ooroo garaad granprig ni olood avchih. Huc hodolmorooroo olson amjiltiig unelj suraarai bilee. 2018-11-10
Zochin:Tvmenjargal huuramch ineemsegleltei zalitai ohindoo eejteigee adilhan zalitai hvmvvs 2019-08-20
Zulaa:Энэ яг үнэн шүү. Мисс Гантогоо Сэлэнгийн 2-р сургуулийн нийгмийн ажилтан Мягмар хоёрын хиыж бгаа бизнэс. Ямар ч бэлтгэлгүй хөдөөний охидуудаар, зардлаа даалгаад, буудлаа даалгаад явдаг, Аймаар хүмүүс. Та нар сонирхож үзээрэй, Сэлэнгэ аймгийн 2 дугаар сургуулийн охидууд Бүгд дэлхийн мисс болсон. Бүгд Гран при шүү дээ. Ийм л хүүхдээр бизнэс хийдэг, хүмүүс. 2020-10-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?