ОЙРЫН ӨДРҮҮДЭД БОЛОХ БАРИЛДААНУУД

2018-10-26  

Ойрын өдрүүдэд болох үндэсний бөхийн барилдаануудыг танилцуулахад, "Мөнхийн үсэг" группын спорт зааланд маргааш буюу 10-р сарын 26-нд Улсын харцага Ч.Даваадорж агсны нэрэмжит "Их Монголын хүчтэн" дэвжээний ээлжит барилдаан болно.

Харин аравдугаар сарын 28-нд Дундговь аймгийн харьяат улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болох бол энэ өдөр "Аса" циркт аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлийн нээлтэнд зориулсан 256 бөхийн барилдааныг зохион явуулах юм. Харин 11 дүгээр сарын 8-нд Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдааныг "Буянт ухаа" спортын ордонд зохион байгуулахаар товложээ.

 

 

 

О.ДАШ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
САРУУЛБУЯН:БӨХИЙН ӨРГӨӨДӨӨ БӨХӨӨ ҮЗЭХ ЮМСАН 2018-10-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?