БҮТЭЭХҮЙН ТЕХНОЛОГИТ АШИГЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ / цуврал /

2018-10-26  

Технологи гэдэг үг нь “техник хэрэгсэл”-тэй нягт холбоотой нь тодорхой. Тэгэхээр аливаа бүтээхүйн технологийг тэр дундаа тухайн орон нутагтаа ч, үндэсний хэмжээнд ч, дэлхийд ч өрсөлдөх чадвартай бүтээхүйн технологийг бий болгож хөгжүүлэхийн тулд тухайн зах зээл дээр байгаа хамгийн орчин үеийн, мэдрэмтгий, хурдтай, хүчтэй, нарийвчлалтай техник, тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй байх шаардлагатай. Гэхдээ бүтээж буй бүтээгдэхүүнийг нь гаргах зах зээлийн багтаамж, шаардлагатай уялдуулах нь ойлгомжтой.

Бүтээгдэхүүний тухайд хэр тааруу чанар, хэр тааруу үнэ гэдэг зарчим нь бүтээхүйн технологийн бүрэлдэхүүн хэсгийн чанараас хамаарахын зэрэгцээ, тэдгээрийн чанар, шинэчлэлд ч эргээд нөлөөлөх боломжтой. Жишээ нь зөвхөн Монголын худалдан авах чадвар багатай, жижиг зах зээл дээр гаргах бүтээгдэхүүнийг бүтээж буй болгохын тулд заавал дэлхийн хамгийн сайн бүтээхүйн технологийг бүрдүүлэгч хүчин зүйлсийг авчирч суурилуулах шаардлагагүй.

Бид даган дуурайх дуртай өндөр хөгжилтэй зарим орнууд ч тийм зарчимтай юм билээ. Тухайлбал, Европын холбооны улсуудад амьтны зориулалттай биологийн бэлдмэл, вакцин үйлдвэрлэх үйлдвэрт GOOD MANUFACTURING PRACTICE –ийн зарчмуудыг заавал нэвтрүүлсэн байхыг шаардаж байхад, Америкийн нэгдсэн улсынхан вакцин, биобэлдмэлийн үйлдвэртээ түүнийг заавал мөрдөхийг шаарддаггүй. Гэхдээ гадаадаас амьтны зориулалттай нэг ч вакцин импортлохгүй гэх юм билээ. Учир нь тус зарчмыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг шаардах нь зардлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж өөрийн өртгийг өндөрсгөх учраас эцсийн бүтээгдэхүүний үнэ нь дийлдэхгүй. Онц шаардлагагүй зүйлд тийм их зардал гаргах шаардлагагүй. Түүнгүйгээр сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж үздэг. Би ч Америкийн зарчимтай санал нэг байдаг. Заавал тийм өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч суурилуулан, ашиглалтын хэд дахин өндөр зардал гаргах шаардлагагүйг бодолцох л ёстой. Шинэ, шинэлэг бүтээхүйн технологийг нэвтрүүлсний үр дүнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зориулалтаа сайтар хангаж байх нь л хамгийн чухал.

 

 

ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:MATERIALLAG TEHNOLOGIOS OYUNLAG TEHNOLOG RUU ORNO GEJ VANGA 2018-10-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?