НИТХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

2018-10-26  

Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлжээ.

Шаардлагад УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр байгаа давуу байдлаа ашиглан эрх мэдлээ урвуулж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хувьдаа завших нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй байгааг дурдсан байна. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд иргэнээ төлөөлж сонгогдон, улсынхаа бодлогыг тодорхойлж, хууль тогтоох байгууллагад ажиллаж буй УИХ-ын гишүүд нь албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар хувийн компанидаа зээл авсан нь ёс зүйд нийцэхгүй төдийгүй хөдөлмөр эрхлэлт, үйлдвэржилтийг дэмжих Монгол Улсын бодлогыг алдагдуулж байна гэж үзсэн байна.

Жижиг дунд үйлдвэрийн сан нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой зээл олгодог. Иймд улсын бодлогыг алдагдуулж, албан тушаалын хэргийг бий болгож буй танхимын гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч, Монгол Улсын Их Хурал өөрөө авлигатай тэмцэх үүргээ биелүүлж ажиллахыг шаардсан байна.  

Тэд мөн төлөөлж сонгогдсон иргэдийнхээ өмнө УИХ-ын гишүүд ёс зүйг чанд сахиж,  хариуцлага, хяналтыг бий болгон, авлигатай тэмцэж ажиллах үүрэгтэйг сануулсан байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?