АРСЕНАЛ, ЧЕЛСИ БАГУУД ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2018-10-26  

Европа лигийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английг төлөөлж байгаа “Арсенал” клуб Е хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтоо Португалын “Спортинг” багийн талбайд зочлон хийж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр есөн оноотой болж, хэсгээ итгэл төгс тэргүүлж эхлэв. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 77 дахь минутад Англи довтлогч Уэлбек оруулжээ.

Харин “Челси” клубын хувьд L хэсэгт багтсан бөгөөд гурав дахь тоглолтоо “БАТЭ” клубтэй талбайдаа хийж, 3:1-ээр буулгаж авлаа. Ийнхүү “Язгууртнууд” гурав хожиж, 9 оноотой хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 2, 8, 53 дахь минутад Лофтус-Чик хет-трик толилуулж, гангарав. Харин зочин багаас 79 дэх минутад Риос нэр төрийн ганц гоол оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

А хэсэг

Цюрих 3-2 Байер Леверкузен
АЕК Ларнака 1-1 Лудогорец

В хэсэг

Ред Булл 3-0 Русенберг
Лейпциг 2-0 Селтик

С хэсэг

Зенит 2-1 Бордо
Копенгаген 0-1 Славия

D хэсэг

Андерлехт 2-2 Фенербахче
Спартак Трнава 1-2 Динома Загреб

Е хэсэг

Карабах 0-1 Ворскла
Спортинг 0-1 Арсенал

F хэсэг

Милан 1-2 Бетис
Дюделанж 0-2 Олимпиакос

G хэсэг

Рейнжерс 0-0 Спартак
Вильярреал 5-0 Рапид Вена

Н хэсэг

Айнтрахт 2-0 Аполлон
Марсель 1-3 Лацио

I хэсэг

Сарпсборг 1-1 Мальме
Бешикташ 2-4 Генк

J хэсэг

Стандарт 2-1 Краснадор
Севилья 6-0 Акхисар Беледие

K хэсэг

Яблонец 1-1 Астана
Ренн 1-2 Динамо Киев

L хэсэг

Челси 3-1 БАТЭ
ПАОК 0-2 МОЛ-Види

 

Д.НЯМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?