МОНГОЛЫН БАГ АВСТРАЛИЙН БАГТ ЯЛАГДАВ

2018-10-26  

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 19-өөс доош насны эмэгтэйчүүдийн АШТ-ний сонгон шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтууд явагдлаа. Тус тэмцфээнд оролцож буй  Монголын шигшээ баг Австралийн багт 18:0-ээр хожигдож гараагаа тааруу эхлүүллээ.

Тоглолт эхлээд ердөө эхний 20 минутад Монголын шигшээ баг хаалгандаа гурван гоол алдав. Тоглолтын зургаа дахь минутад Австралийн шигшээгээс Принцесс Ибини-Исей гоол оруулсан бол 11 дэх минутад дахин гоол оруулсан юм. Харин 19 дэх минутад Монголын шигшээ багийн Г.Тэмүүлэн өөрийнхөө хаалганд гоолдсоноор 3:0 болжээ. Энэ удаагийн тоглолтод Австралийн шигшээ багаас  Ибини-Исей таван гоол, Кира Күүни-Кросс дөрвөн гоол, Аойфе Колуилл хоёр гоол оруулж багаа ялалтад хөтөлсөн юм.

Монголын шигшээ баг өнөөдөр Хонконгийн шигшээтэй учраа таарсан бол Австралийн шигшээ Ливаны шигшээ багтай учраа таарчээ.

 

Д.НЯМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?