ЖИВЖ БАЙСАН ЦАГААЧДЫГ АВАРЧЭЭ

2018-10-26  

Пүрэв гарагт Марокко улсын тэнгисийн цэргийн хүчин Газрын дундад тэнгисийн эрэг орчмоос Африкийн 59 цагаач иргэний амийг аварсан байна. Марокко улсын нутаг дэвсгэрт хамаарах хэсгээр эргүүл хийж явсан тэнгисийн цэргийн хүчний хамгаалалтын ажилтнууд живж байсан цагаачдын завинд тусламж үзүүлсэн бөгөөд уг завь нь Надор хотыг зорин явж байсан ажээ. Цагаач иргэдийн дунд таван эмэгтэй байсан бөгөөд цагаач иргэдийг Надор боомт хотод аюулгүй хүргэж өгсөн байна. “Аврах ажиллагаа дууссаны дараахан завь живсэн” гэж эх сурвалжууд мэдээлжээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Марокко улсын нутаг дэвсгэрээр дамжих хууль бус цагаач иргэдийн тоо ихээхэн нэмэгдэх болсон байна. Тус улсын засгийн газрын мэдээлснээр, энэ оны эхний найман сарын байдлаар хууль бус цагаачдыг тээвэрлэсэн 54 мянган тохиолдол бүртгэгдсэн ба үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 мянгаар өссөн аж. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?