ОХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН 7 ХОНОГТ

2018-10-27  

Өмнө нь бидний төдийлөн сайн мэддэггүй, ойлголтгүй байсан "мэдээллийн дайн" одоо бол өдөр тутам телевиз, радио, сошиал орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй явагдах болжээ. Ялангуяа дайн тулаантай байгаа Сири, Ирак, Афганистанд явагдаж буй цэргийн ажиллагаатай холбоотой их гүрнүүдийн хооронд явагддаг иймэрхүү мэдээллийн тусгай ажиллагаа маш идэвхтэй явагдаж бид өөрийн мэдэлгүй энэхүү мэдээллийн дайны гэрч болж байна.

Гэхдээ аливаа зүйл хоёр талтай байдгын адил энэхүү мэдээллийн дайны сайн тал харагдаж байна. Тухайлбал өмнө нь ихэнх улс орнуудын зэвсэгт хүчинд хаалттай нууц байсан өөрсдийн үйл ажиллагааг ил тод мэдээлдэг болсон явдал юм. Үүний хамгийн том жишээг бидний хойд хөрш ОХУ-ын Зэвсэгт хүчний 7 хоногийн үйл ажиллагааны зурган мэдээллээс харж болно.

Энд оросын Зэвсэгт хүчний гадаад болон дотоодод явагдаж буй бүх ажиллагааг энгийн хүнд маш ойлгомжтой, зурган хэлбэрээр хийж нэг хуудсанд багтааж өгчээ.

Ингээд хамтдаа ОХУ-ын Зэвсэгт хүчний энэ долоо хоногт хийж амжуулсан ажил, үйл ажиллагаатай танилцая.

1. Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд 9017 удаагийн практик ажил, сургалт явуулсан байна 

Тухайлбал:
- 916 удаагийн цэргийн сургууль, дадлагыг 122 полигонд явуулсан ба үүний 46 хувийг шөнийн нөхцөлд явууллаа. 
- Ийм хэмжээний цэргийн сургуулилт явуулахад нийт цэргийн сургалтын материаллаг баазын 69 хувийг ашиглаж байна. 
- Нисэх хүчний хэмжээнд сургууль-байлдааны 272 хос нислэгийг 75 аэродром ашиглан үйлдлээ. 
- Агаарын десантын сургуулилтын үеэр 13 мянга гаруй цэрэг шүхрээр үсэрчээ. 
- Тэнгисийн цэргийн 12 нэгж шумбагч завь, 36 нэгж хөлөг онгоц, 15 нэгж ачаа, тээврийн усан онгоц тэнгист үүрэг гүйцэтгэв.

2. Сири Улсад дайны дараах энгийн иргэдийн амьдралыг сэргээн босгох ажлын хүрээнд:

- Сирийн 700 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн.
- орон нутгийн эмнэлгийн байгууллагад 6,4 тонн эмнэлгийн эм, тариа, ороох боох материал болон хүмүүнлэгийн барааны 4 агуулах хүлээлгэж өгсөн.
- Сирийн дүрвэгсэд болон орон гэргүй хүмүүсийн амьдарч буй лагерьт зориулан 1,2 тэрбум рублийн мөнгөн тусламж, 160 тонн тусламжийн барааг үнэгүй хүргэж өгөөд байна.

3. Өнгөрсөн 7 хоногт эсрэг талын 16 нэгж нисэх аппарат, 4 нэгж сөнөөгч онгоц ОХУ-ын агаарын орон зайд агаарын тагнуул хийх зорилгоор нэвтрэх оролдлого хийжээ. Бүх оролдлогыг амжилттай няцааж, улсын агаарын хилийн халхалж чаджээ.

4. Олон улсын хэмжээнд АНУ нь дунд тусгалын цөмийн зэвсэг устгах гэрээнээс гарах талаар мэдэгдэл хийсэн бол Хорват, Ирланд Улсын цэргийнхэнтэй уулзалт, гэрээ хэлэлцээр хийв.

5. Улсын нэгдсэн захиалгын дагуу 152,4 мм-ийн өөрөө явагч "Мста-СМ" гаубиц их буу болон зенит пуужингийн "Панцерь-С1" цогцолборыг шинээр үйлдвэрлэж зэвсэглэлд нийлүүлэв. 
6. Зэвсэгт хүчний гэрээт цэргийн албанд элсэн орох сонирхолтой 1996 иргэн үзлэг, шалгалтад ороход 1299 хүн тэнцэв. Түүнчлэн 28 иргэн офицерын албанд нэгдэн орлоо.

7. Цэргийн 7 хоногийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан 4000 нэгж вагон, 2500 нэгж ачааны автомашин, 15 нэгж ачаа, тээврийн усан онгоц ашигласан бол нисэх хүчний тээврийн нисэх онгоцнууд 800 гаруй удаагийн нислэг үйлдэж 170 мянга гаруй тонн ачааг агаараар тээвэрлэсэн гэнэ.

8. Өнгөрч буй долоо хоногт оросын армийн "ЦСКА" клубийн /манайхаар Алдар спорт хороо/ тамирчид олон улсын болон дотоодод явагдсан 14 спортын уралдаан тэмцээнд оролцож 31 алт, 21 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ.

9. Оросын хүүхэд залуусын дунд цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, ахмад дайчдаар бахархах зорилгоор явуулдаг хөдөлгөөний зүгээс нийтдээ 19 арга хэмжээг зохион байгуулахад 620 хүн оролцлоо. Энэхүү эх оронч хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцож, хамрагдсан хүний тоо 268 мянгад хүрээд байгаа юм байна.

 

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?