НӨХӨН СЭРГЭЭЛТ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР...

2018-10-29  

Жил бүрийн 10-р сард аймгуудын Байгаль орчны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг уул уурхайтай бүс нутагт ажиллаж уул уурхайн олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ хэрхэн хийж байгааг шалгаж, хүлээж авдаг. Энэ ажил эхэлжээ.

Бид энэ удаад уул уурхайн нөлөөлөл хамгийн ихтэй Заамар суманд нөхөн сэргээлтийг хүлээж авах ажлын хэсэг ажиллаж байхад нь дагалдан явж сурвалжилсан юм. Нөхөн сэргээлтийг аймгийн Байгаль орчны газрын дарга, Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн зэрэг албаныхнаас бүрдсэн баг хүлээн авдаг ажээ.

Нөхөн сэргээлт хүлээж авах ажлын хэсгийхэн

Энэ жил Төв аймгийн хэмжээнд 250 га-д биологийн, 350 га-д техникийн нөхөн сэргээлт хүлээж авах тооцоо гарчээ. Энэ бол Төв аймагт шороон ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй 40 орчим аж ахуйн нэгжид хамаарах нөхөн сэргээлт юм. Үүнээс бидний ажилласан Заамар суманд нийт 6500 га эвдэгдсэн газар байгаагийн 370 орчим га-д энэ жил нөхөн сэргээлт хийх ёстой гэсэн төлөвлөгээтэй юм байна.

Заамар сум, Хайлааст баг, Өгөөмөр хайрхан дээрээс...

Заамар сумын Хайлааст баг бол нийт газар нутгийнхаа 70 орчим хувийг уул уурхайн лиценз хэлбэрээр ашиглуулсан бүс нутаг. Нэг ёсондоо 70% нь нөхөн сэргээгдэх талбай гэсэн үг.

Нөхөн сэргээлтийг хүлээж авах багийнхан Туул голыг даган алт олборлож буй 10 гаруй  ААН-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааатай танилцаж хоёр гурван өдөр ажиллах бөгөөд бид тэднийг нэг өдөр дагалдан явахдаа Монполимет ХХК-аас эхлээд, Илтгоулд, Баянгол эко Заамар, Эх ундарга зэрэг компаниудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хэдэн компани дунд нөхөн сэргээлтийг нь хүлээж авах стандарт хангасан нь харамсалтай нь байхгүй байлаа.

Илт гоулд компани

Илт гоулд компани 13357 тоот лиценз бүхий 64 га талбайг ашиглаж дуусаад 2013 хүлээлгэж өгөх шаардлагатай болжээ. Гэвч 2013 оноос хойш таван жил өнгөрөхөд тэдний талбайг сум орон нутаг ч аймаг ч хүлээж аваагүй өнөөдөртөө золгожээ.

 

Илтгоулд компанийн нөхөн сэргээсэн талбай

Гол шалтгаан нь нөхөн сэргээлт хангалттай бус байсан хэрэг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн ургамал сийрэг, ургалт муутайн пээр техникийн нөхөн сэргээлтийг жигд бус түрж, овон товонтой орхижээ. Нэг ёсондоо нөхөн сэргээлтээ халтуурдсан гэсэн үг.

Бас нэгэн шалтгаан нь өнөө жил Илт гоулдын сэргээсэн талбай дээр “Баянгол эко Заамар”, “Эх Ундарга” гэх компаниуд техник хэрэгслээ байршуулж, овоолгоо асгажээ.

Энэ талаар Төв аймгийн Байгаль орчны газрын дарга, нөхөн сэргээлтийг хүлээж авах ажлын хэгсийн ахлагч Ж.Даш-Яачил ингэж ярилаа.

“Уг нь 12-25 градусын налуутай байхад стандарт хангалаа гэж хүлээж авах ёстой юм. Гэвч бид аль болох байгалийн унаган төрхөнд нь ойртуул гэдэг шаардлага л тавьж байна. Хэлбэршүүлэлт хий л гэсэн үг. Гэвч хэлбэршүүлэлтээ бүрэн хийгээгүй байж ургамалжуулалт хийж, үр цацаад байна. Гэхдээ л бид нэгэнт үр цацаад, ургамал ургачихсан талбайн хөрсийг нь эргүүлж хуулуулалттай биш. Боломжтой бол хүлээж авахыг л бодож байна.”

Илт гоулд компанийн нөхөн сэргээсэн талбайнхэсэгт буй Баянгол эко Заамар ХХК-ийн мини драг

Шалгалтын багийнхны хамтаар бидний очсон дараагийн компани бол Баянгол эко Заамар.

Баянгол эко Заамар компани энэ жил 9 га талбайд биологийн, 28 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ёстой ч мөн л “нөхөн сэргээлт хангалтгүй” үнэлгээг шалгалтын багийн ахлагч Ж.Даш-Яачил өгөв.

Баянгол эко Заамар компанийн нөхөн сэргээсэн талбай

Мөн л хэлбэршүүлэлтээ жигд бус хийсэн, тогтоол устай нүхнүүд үлдээсэн зэргээр асудал бишгүй байгааг дурдаж байлаа. Мэдээж энэ бүхнийг хэд хоногийн дотор засч залруулах боломжтойг нь залруулаад боломжгүйг нь нөхөн сэргээлтэд авахгүй гэдгээ энэ үеэр шалгалтын багийнхан онцолж байлаа. Хэдийгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад компаниудын хариуцлага нэмэгдэж нөхөн сэргээлтээ хийдэг болж байгаа ч төдийлөн хангалттай байж чадахгүй байгааг эндээс харж болох юм.

Гэхэдээ аль компани яг хэдэн га газарт нөхөн сэргээсэн бэ гэдэг тооцоолол одоо бүрэн дүүрэн гарахгүй шалгалтын багийнхан дүнгээ нэгтгэсний дараа ажээ. Тиймээс энэ дүн мэдээ 11 сарын эхээр тодорхой гарч, нөхөн сэргээлтийг хэн хэрхэн хийсэн нь илүү тодорхой болох юм.

 

 

 

Сурвалжилсан:  С.ШҮРЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?