ХҮҮХДЭДЭЭ НУУЦААР БИТГИЙ МӨНГӨ ӨГӨӨРЭЙ, ТЭРНИЙ ОРОНД ХАДГАЛАХАД СУРГА

2018-10-29  

1991 онд орон даяар  Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын банк нэртэйгээр үүсгэн байгуулагдсан Хаан банк өнөөдөр Монгол Улс даяар нийт 537 салбар нэгжтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч компани болтлоо өргөжин тэлжээ. Монгол улсын нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны цогц үйлчилгээг хүргэн ажиллахын сацуугаар тэд иргэдийн боловсролыг ч мөн дээшлүүлсээр байгаа билээ. Хүн бүхэн математикч болох албагүй, гэхдээ хүн бүр эцэг эх болж үр хүүхдэдээ мөнгөний талаар үлгэр дуурайл үзүүлэх нь гарцаагүй үнэн юм. Иргэдийн санхүүгийн боловсролд угаас төр өөрөө ч анхаарах ёстой. Гэвч хангалттай боловсролгүй иргэд массыг хамарч буй учраас л тэд орлогоосоо давсан зарлагатай, тооцоолоогүй зээлтэй, гэнэт өрөндөө баригдсанаа гайхаж шагширч суудаг биз ээ.

Ирээдүйн монголын иргэдийг ийм байлгахгүйн төлөө Хаан банкны зүгээс олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх “Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ тэд ЕБ-ын сургуулийн дунд ангийн 700 гаруй сурагчдад мөнгө, мөнгөний үнэ цэн, хадгаламж, түүний ач холбогдолын талаар цуврал сургалтууд зохион байгуулсан байна. Энэ нь зөвхөн нийслэл биш зарим орон нутгуудын хүүхдүүдийг ч хамарсан бөгөөд мөнгөө хэрхэн хадгалахаас гадна банк гэж юу болох, АТМ яаж ашиглах зэргээр системтэй мэдлэг өгөхийг зорьсон байна.

Ирээдүй хөтөлбөрийн албан ёсны танилцуулгыг өнөөдөр Хаан банк цамхагт хийсэн бөгөөд бусад банкуудын төлөөлөл, эцэг эхчүүдийн төлөөлөл болон сургалтад хамрагдсан сурагчдын төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааг нээж Хаан банкны гүйцэтгэх захирлыг орлогч Р.Мөнхтуяа “Бид дэлхийн хуримтлалын өдрийг угтаж хүүхэд багачууддаа Ирээдүй хэмээх хөтөлбөрөөрөө бэлэг барьж байна. Өнөө үед техник технологи хөгжихийн хэрээх хүүхдүүд ч бас дагаад хөгжих ёстой. Тиймээс бид АТМ хэрхэн зөв, соёлтой ашиглах вэ, Карт гэж юу болох, хуримтлалын үйлчилгээг хүүхэд хэрхэн авах боломжтой вэ зэрэг боловсролыг олгох үүднээс ийм хөтөлбөр явуулж байгаа юм” гэв.

Мөн энэ үеэр AFA академийн илтгэгч Ш.Амартүвшин “Санхүүгийн боловсрол яагаад чухал вэ” сэдвээр сонирхолтой, бодит түүхээс сэдэвлэсэн илтгэл тавьсан нь олонд нэгийг бодогдуулсан юм. Тэрээр эцэг эхчүүд мөнгөтэй хэрхэн харьцах нь хүүхдэд нь нөлөөлдөг тухай өөрийн амьдрал дээр үндэслэн тайлбарласан билээ. Тухайлбал “Аав мөнгөнд үрэлгэн, мөнгөний үнэ цэнийг хүүхдэдээ сургаагүй, ээжээс нь нууцаар мөнгө өгдөг бол тухайн хүүхэд яг тэр сургаалиар мөнгөний үнэ цэн мэдэхгүй хэн нэгэн нууцаар мөнгө өгөх юм шиг боддог бөгөөд том болоод үрэлгэн зан суудаг гэнэ. Тиймээс хүүхдээ мөнгөтэй зөв харьцаж, амжилттай яваасай хэмээн хүсдэг бол багаас нь мөнгөний талаар боловсролыг өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй” хэмээн ярьсан юм. Санхүүгийн боловсрол сургалтад хамрагдсан хүүхдүүд аав ээжийнхээ өгсөн мөнгийг хадгалж сурсан, хадгалсан мөнгөө юунд зарцуулах талаараа төлөвлөж сурсан тухайгаа ярилцаж байлаа.

Түүнчлэн Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Үнэнбат “Зээлийн хүүг бууруулахын тулд л бид хуримтлалыг өсгөх хэрэгтэй. Ингэхээр хуримтлал яагаад чухал эрсдэлгүй зүйл юм бэ гэдгийг олон нийтд мэдүүлэх их чухал. Энэ ажлыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа Хаан банкны хамт олонд баяр хүргэе” гэсэн юм.

Ирэх онд Хаан банкны хамт олон санхүүгийн боловсрол олгох аппликейшн, Сонирхолтой контентууд, олон удаагийн сургалтууд, гэр бүлийн өдөрлөгийг хүртэл үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ ажлынхаа хүрээнд Зорилготой, Хуримтлалтай, Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргадаг, Аюулгүй, Ухаалаг, Илүү сайн төлөвлөлттэй , Илүү аз жаргалтай, Санхүүгийн сахилга баттай иргэдийг бэлтгэхийг зорьж байгаа юм.

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?