МОТОЦИКЛИЙН ОСЛЫН УЛМААС 84 ХҮН НАС БАРЖЭЭ

2018-10-29  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 406 дуудлага мэдээллийг хүлээн авсан байна.

Ослын улмаас 7 хүн амь насаараа хохирч 20 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын 3 нь мотоцикльтой холбоотой тэр дундаа онхолдох хэлбэрээр гарсан осол бүртгэгджээ.

Хөдөө, орон нутагт иргэд мотоциклийг ахуй амьдралдаа, малын бэлчээрт зэргээр өдөр бүр хэрэглэхдээ хамгаалалтын малгай, хэрэгслийг өмсөж хэрэглэдэггүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцдог зэргээс шалтгаалж зам тээврийн ослын үед толгой, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч амь насаараа хохирох явдал ихээр бүртгэгдэж байгааг цагдаагийн албанаас онцолж байна. Он гарсаар эхний 9 сард гэхэд мотоцикльтой холбоотой ослын улмаас улсын хэмжээнд 84 хүний амь нас хохирсны 83 нь буюу 99% нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Иймд мотоциклийг хаана, хэрхэн хэрэглэх зориулалтаас шалтгаалж сонголтоо зөв хийх, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг тус албанаас анхааруулж байна.

 

Б.ХУЛАН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?