ЭЛ КЛАССИКОД "РЕАЛ МАДРИД" БУТ ЦОХИУЛАВ

2018-10-30  

Барса 5:1 Реал Мадрид. Хэн ч төсөөлөөгүй дүнд үзэгчид ч, Реал Мадрид багийн эзэд ч цочирдов. Барселоны талбайд тоглох учир Барса илүүрхэнэ, магадгүй ганц нэг бөмбөгөөр Барса ялж магад гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан. Гэтэл 5:1. Бутниргэсэн тоо. Энэ тухай оросын шигшээ багийнхан, тэр дундаа Черчесов ингэж үзлээ. -Энэ тоглолтын дүнг хэрхэн дүгнэж байна? -Хэвийн үзэгдэл биш. Тоглолтыг үзэхэд сонирхолтой байсан. Тоглолт эхлэхээс л өмнө каталончууд( Барса) хожно гэдэгт итгэж байсан. Гэхдээ ийм бөмбөгний зөрүүтэй биш шүү. Нэг, хоёр гоолын зөрүүгээр хожно гэж хүлээж байсан.

-Гэтэл 5:1 ? -Энэ бол тоглолтын явцыг бүрэн дүүрэн илэрхийлсэн тоо. Мэдээж Барсагийн өнгө төрхийг Месси тодорхойлдог нь ойлгомжтой. Гэхдээ Барсад класс өндөр тоглогч олон буй гэдгийг энэ тоглолт илтгэлээ. Тэр дундаа Суарес. Жинхэнэ довтлогч. Түүнд өчүүхэн, 1 миллимерт ч орон зайг гаргаж өгч болохгүй гэдгийг бид харлаа. Тэгвэл шийтгүүлнэ.

-Ингэж ялагдахын учир шалтгаан юунд байна?

-Гүйцэтгэлд.Тоглолтод. Реал ямар эсэргүүцэл үзүүлэв? Ганц нэгхэн гоолын боломж л үүсгэсэн. Өөр юу ч үгүй. Харин Барса бол боломж бүрийг ашигласан.

-Реалын Марселогийн гоол ч тус болсонгүй?

-Реал унжийсан. Баг нь төдийгүй, дасгалжуулагч нь өөрийгээ барьж дийлээгүй. Түүнийг харахад л хангалттай. -Лопетеги халагдах уу? -Тун өрөвдмөөр харагдсан. Ирэх Даваа гараг хүртэл тэр энэ суудал дээрээ тэсэх болов уу? Гэдэгт эргэлзэж байна.

-Өөрөөр хэлбэл, бэртэлтэй Месси энэ тоглолтонд үгүйлэгдсэнгүй.

-Месси шиг тоглогчийг орлоход бэрх. Гэхдээ багаараа ямар ч алдаа мадаггүй тоглолт үзүүлсэн. Яг л хөгжим шиг. Өрсөллөгчдөө боломж олгоогүй. Реал юу ч хийж чадаагүй. Реалыг танихын аргагүй байлаа. Ийм ярилцлагыг "Спорт экпресст " Черчесов, түүний хамтрагч өгсөн. Гэтэл Даваа гарагийг ч хүргэлгүй Лепетегуг Реал-ын дасгалжуулагчаас өөрчилсөн байна.

Лопетегу. Реалд ирээд 4 сар л боллоо. Тэр Реал Мадрид-д ирэхийн тулд өндөр үнэ төлсөн. Испанийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаас ДАШТ эхлэхээс 4-хөн хоногийн өмнө татгалзсан. Энэ жилийн дэлхийн аваргад Испанийн шигшээ тааруухан оролцсонд ч тэр бас буруутай. Ла Лигийн 10 тоглолтын дараа Реал Мадрид дөнгөж 9-р байранд эрэмблэгдэж буй. Хамгийн гол нь үзүүлэлт нь доогуур байхаас гадна, тоглолтын агуулга нь тун тааруухан байгаа нь эздийн санааг юу юунаас илүү зовоожээ. Тиймээс ийм олон классик тоглогчтой багийг удирдан зохион байгуулах чадамжгүй гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлснөө мэдэгдлээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?