ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДЭЭД ШҮҮХИЙН ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭНЭ

2018-10-30  

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.

Улсын дээд шүүх, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохыг  хүссэн байна. Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж  заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэнэ гэж  Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?