Л.Ганболдын анхны бүтээл болох "Учиртай зогсоол", "Ирээдүйн хот" зэрэг бүтээл бол Монголын дүрслэх урлагт маргаан дэгдээсэн сайн бүтээл болсон. "Учиртай зогсоол " бол наашилж, цаашилж буй хөдөлгөөний зохиомж, хуулийг олж харж дүрсэлсэн бүтээл. Тухайн үед маргаан дагуулж байсан энэ бүтээл дэлхийн уран зургийн голлох мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, томоохон үзэсгэлэнд Монголын уран зургийг төлөөлөн тавигдах болсон. "Учиртай зогсоол" уран зураг бол Ганболдын унаган авьяасыг илэрхийлсэн бүтээл.
Энэ зургаа бүтээсний дараа Ганболд маань Репиний сургуульд суралцахаар мордсон. Тэнд сурч байхдаа " Үдэш" гэдэг гайхалтай бүтээлээ туурвисан нь "Учиртай зогсоол"-ын үргэлжлэл байсан юм.
Тэнд өнгө будаг, гэрэл, сүүдрийг хэрхэн эзэмшсэн гэдгээ тод харуулсан бүтээл болсон. Ганболдыг Монголын Ван Гог ч гэж зүйрлэх нь бий.
Тэрбээр Репиний сургууль төгссөний аж байдлын олон шилдэг бүтээлээ туурвисан. "Дэлүүн болдог" хэмээх хөлгөн бүтээл бол түүнээс л гарах цорын ганц бүтээл.
Цаг хугацааг давсан уран бүтээлч нөхрөө хорвоог орхисон гэдгийг сонслоо. Монголын сод од харважээ гэж урлаг судлаач Л.Батчулуун бичсэн байна.
Ц.ХИШГЭЭ