УРЛАГ СУДЛААЧ Л.БАТЧУЛУУН: Л.ГАНБОЛД БОЛ ТӨРӨЛХИЙН АВЬЯАС БҮХИЙ ЗУРААЧ БАЙСАН

2018-10-30  

Л.Ганболдын анхны бүтээл болох "Учиртай зогсоол", "Ирээдүйн хот" зэрэг бүтээл бол Монголын дүрслэх урлагт маргаан дэгдээсэн сайн бүтээл болсон. "Учиртай зогсоол " бол наашилж, цаашилж буй хөдөлгөөний зохиомж, хуулийг олж харж дүрсэлсэн бүтээл. Тухайн үед маргаан дагуулж байсан энэ бүтээл дэлхийн уран зургийн голлох мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, томоохон үзэсгэлэнд Монголын уран зургийг төлөөлөн тавигдах болсон. "Учиртай зогсоол" уран зураг бол Ганболдын унаган авьяасыг илэрхийлсэн бүтээл.

Энэ зургаа бүтээсний дараа Ганболд маань Репиний сургуульд суралцахаар мордсон. Тэнд сурч байхдаа " Үдэш" гэдэг гайхалтай бүтээлээ туурвисан нь "Учиртай зогсоол"-ын үргэлжлэл байсан юм.

Тэнд өнгө будаг, гэрэл, сүүдрийг хэрхэн эзэмшсэн гэдгээ тод харуулсан бүтээл болсон. Ганболдыг Монголын Ван Гог ч гэж зүйрлэх нь бий.

Тэрбээр Репиний сургууль төгссөний аж байдлын олон шилдэг бүтээлээ туурвисан. "Дэлүүн болдог" хэмээх хөлгөн бүтээл бол түүнээс л гарах цорын ганц бүтээл.

Цаг хугацааг давсан уран бүтээлч нөхрөө хорвоог орхисон гэдгийг сонслоо. Монголын сод од харважээ гэж урлаг судлаач Л.Батчулуун бичсэн байна.

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Урлаг судлаач харнууд овогийн Р.Баточир:Ганболдынхоо тухай муу мэдээ сонсоод гүнээ харамсаж байна.Энэ зун Урлангийн үүдний довжоон дээр түүнтэй уулзаж инээж баясаж байсан сайхан дотно дүр нь нүдэнд минь тод үзэгдэнэ.1975 онд тэр "Илгээлтийн эзэн" хэмээх уран зургаараа оны уран бүтээлийн үзэсгэлэнд шагнал хүртэж ирээдүйн авъяасаа үзэгчиддээ илтгэсэн юм.Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүхэнд түүний сэтгэлийн оч,хийморь шингэсэн уран зураг нь нэр алдрий нь үүрд мөнхжүүлэнэ. 2018-10-30
Дэлгэрмаа :Гайхалтай мундаг уран бүтээлч,хайртай найзын минь ганц ах юмсан даа. Тэнгэрийн тэр оронд таны энгүй сайхан авьяасыг бурхад та**** гэж ийм эрт авч одсийн боловуу даа. Ум сайн амгалан болтугай. 2018-10-31
Одонгоо :Л.Ганболд ах маань миний багш МУГЖ Л.Ганчимэгийн төрсөн ах. Аав МУГЖ Ламжав гэрт урлагийн тогоо буцалж байх алтан үеүүдийг нэгэн санаж байна. Нэгэн гэр бүлээс ийм их авьяас ундарч байх содон бөгөөд ховор ундрага дунд Эрдэнэтийн соёл урлаг цэцэглэж байсан юм. 2018-11-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?