АЖЛЫН ХОЁР ӨДӨР БҮХ НИЙТЭЭР АМАРНА

2018-10-31  

Засгийн газраас дөнгөж сая Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-нд /Пүрэв гараг/ тохиож байгаа. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тиймээс 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ.

Ингэснээр Баасан гарагийн амралтын өдрийг 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар боллоо.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?