АВИЛГАЛД ИДЭГДСЭН МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫГ АТГ ШИЙТГЭЖ ЧАДАХ БОЛОВ УУ?

2018-10-31  

Авилга гэж юу вэ? гэдгийг АТГ-ын мөрдөн байцаагчид мэднэ. Эрх мэдлээ урвуулан ашиглах, сонирхлын зөрчилд автах зэрэг нь авилга юм. Тэгвэл, Жижиг дунд бизнес хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, түүний зээл олгосон үйлдэл бол тэр чигээрээ авилга. Энэ авилгыг АТГ хэрхэн шийдэх, яаж хариуцлага тооцох вэ? гэдэг бол АТГ-ыг сорих нэг шалгуур. АТГ-т " бэлэн хоол"-ыг нийгэм олон бэлдэж өглөө.

ЖДҮХ сангийн үйл ажиллагааны хараат бус байдлыг алдагдуулж нэг яамны дэргэд, нэг сайдын мэдэлд аваачсан нь МАН-ын тэргүүлэх Засгийн газрын алдаа. Энэ бол авилгыг өөгшүүлсэн үйлдэл. Үүнд Эрдэнэбат, Хүрэлсүх нарын ерөнхий сайд хариулт өгч, хариуцлага хүлээх учиртай. Цаашлаад, уг сангийн 100 сая төгрөг олгох зээлийн хэмжээг 2 тэрбум давуулж, УИХ-ын гишүүд өөрсдөдөө, өөрийнхээ гэр бүл, ах дүү, ойр дотнын найз нөхдөдөө авах нөхцөл бүрдүүлэх төдийгүй, авч эхэлсэн гэдэг бол авилгын томоохон сүлжээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг олгох 100 сая төг хүртэлх зээлийн дүнг хэн ингэж 2 тэрбум давуулж өсгөв гэдэг ч шалгаж, тогтоох асуудал мөн. Ямар ч гэсэн авилгын ийм том хэрэгт Монголын Засгийн газар, Монголын УИХ орооцолдсон нь ил боллоо.

ЖДҮХ сангийн үйл ажиллагааг Засгийн газрын дэргэд авснаар тус сангийн хараат бусаар ажиллаж ирсэн нөхцөлийг нь өөрчилж, өөрсдөдөө сангийн мөнгийг " завших" боломжийг нээжээ гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Одоогоор Засгийн газрын гишүүн Содбаатар, тус санг Яамныхаа мэдэлд аваачин залж буй ХХААҮЯ-ны сайд Батзориг, УИХ-ын гишүүн Болорчулуун нарын 10 гаруй гишүүн энэ сангаас тэрбум тэрбумаар зээл авсан нь тодорхой болсон учир Монгол улсын ерөнхийлөгч Баттулга УИХ-ыг тарах албан тоотыг УИХ-д өргөн барьсан үйл явдал өрнөсөн. Энэ өдрүүдэд, МАН-ын бүлэг ерөнхийлөгч Баттулгын саналыг "хэлэлцсэн болно". Гарах шийдвэр ч ойлгомжтой. -"УИХ ажлаа хийж байна, төсөв батална, УИХ тарахыг ерөнхийлөгч мэдэхгүй , эцсийн шийдвэр гаргагч нь УИХ. УИХ тарах хэмжээний асуудал бүрдээгүй учир УИХ тарахгүй". Ийм л хариултыг МАН-ын бүлгээс сонсох болно гэдгийг урьдчилаад дүгнэчихье.

Баттулга дахиад л мухардана. АТГ-ын даргыг өөрчлөх гээд хүчрэхгүй, гомдол тавих төдий байгаа байр байдал нь давтагдана. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүч хүрэхгүй энэхүү байр байдлыг ойлгож болох. Харин АТГ үүргээ биелүүлэх цаг нь иржээ. Ард иргэдийн татвараар санхүүждэг энэ байгууллага авилгатай тэмцэх гэж байгуулагдсан бол ЖДҮХС-гаас зээл авсан УИХ, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүл, ах дүү, тойрон хүрээлэгчдэд нь зохих хариуцлагыг үүрүүлэх учиртай. Эс тэгэж чадваас, АТГ-ыг татан буулгаж, шинээр байгуулбал зохино.

Тэгэхээр УИХ, Засгийн газрын гишүүдийг төдийгүй, АТГ-ын үйл ажиллагааг хяналт, шахалтанд авах нь зөв гэж харж байна. Завшиж буй нэг хэсэгт нь төдийгүй, түүнийг хянадаг, тогтоодог АТГ зэрэг байгууллагын үйл ажиллагааг ч control тавьж, нийгмээрээ шахаж шаардах цаг иржээ.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?