“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК IMARC-2018 ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

2018-10-31  

Австрали Улсын Мельбурн хотноо Олон улсын уул уурхай, Эрдэс баялгийн IMARC-2018 чуулга уулзалт 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Мельбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус чуулга уулзалтад “Эрдэнэс-Тавантолгой” ХК–ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн талаар мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх зорилгоор гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй компанийн төлөөлөл оролцож байна.

11 дүгээр сарын 1-ний өдөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хамтран Mongolia@IMARC форумыг зохион байгуулах юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулга уулзалтад оролцож буй бөгөөд 10 дугаар сарын 30-ны өдөр Австрали Улсын Эрдэс баялаг, Хойд Бүс Нутаг хариуцсан сайд, Сенатын гишүүн Матт Канавантай уулзлаа.

Энэхүү чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас үзэсгэлэнгийн бүхээг ажиллуулж мэдээлэл өгөхийн зэрэгцээ уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчидтай тусгайлан уулзалт зохион байгуулах юм.

Энэ жилийн чуулга уулзалтад 6000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий эдийн худалдан авагчид, техникийн мэргэжилтнүүд оролцож байна.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?