СОГООГ ЯНЗАГАТАЙ НЬ БУУДАЖ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2018-11-02  

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт өнгөрөгч сарын 23-24-нд шилжих шөнө "янзагатай согоо буудсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, хошууч Ж.Батмөнх, Батсүмбэр сумын хэсгийн төлөөлөгч, ахмад С.Энхмөнх нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган хэргийг үйлдсэн Нийслэлийн харьяат Т, Б нарыг олж тогтоон өчигдөр баривчилжээ. Тэд улсын бүртгэлийн гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дорж:Иймэрхүү хүний оронцогуудад хатуу шийтгэл оноодог байгаасай. Ёстой аймшигтай юмаа. 2018-11-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?