ХҮНИЙ ТАРХИТАЙ ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ КОМПЬЮТЕР БҮТЭЭЖЭЭ

2018-11-02  

$20 сая орчмын хөрөнгө оруулалтаар 12 жилийн турш бүтээсэн супер компьютер ажиллахад бэлэн болжээ. Онцлог нь энэ компьютер хүний тархитай адилхан зарчмаар ажилладаг юм. Манчестерын Их сургуулийн судлаачдын бүтээсэн компьютерийг SpiNNaker гэдэг бөгөөд нэг сая процессортой, 200 их наяд үйлдлийг нэг секундэд гүйцэтгэх чадалтай ажээ. Өөрөөр хэлбэл биологийн мэдрэлийн эсүүдийн ажиллагааг бүрэн хэмжээнд загварчилсан компьютер юм.

Уламжлалт компьютер А цэгээс Б цэгт стандарт сүлжээгээр мэдээллийг дамжуулдаг. Харин дээрх супер компьютер нь мэдээллийг параллель дамжуулах бүтэцтэй буюу нэг мэдээллийг нэгэн зэрэг маш олон цэгт дамжуулдаг юм. SpiNNaker (Spiking Neutral Network Architecture) нь тэрбум биологийн эсийн ажиллагааг нэг агшинд зэрэг гүйцэтгэх анхны оролдлого болж байна. Ингэснээр Паркинсоны өвчин үүсдэг тархины Basal Ganglia гэгддэг хэсэгт чухам ямар үйл явц өрнөдгийг загварчлан харах боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ мэтээр тархины хэсэг тус бүрийн ажиллагааг судлах ажээ.

Мөн хүний тархиар удирдагддаг робот бүтээхэд SpiNNaker-ийг ашиглах боломжтой гэж Манчестерийн Их сургуулийн компьютер инженерчлэлийн салбарын профессор Стив Фюрбер ярьж байна.

 

Эх сурвалж: Independent

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
з:ижил хэмжээтэй биш ээ. зөв ойлгож орчуулаач 2018-11-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?