ҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧ НАР ШАГНАГДЛАА

2018-11-02  

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан алба хаагчдаа шагнаж урамшууллаа. Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Жавхлантөгс, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Алтан-Эрэг нарыг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр мөн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М.Булганаа, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Мөнхтулга нарыг “Хүндэт жуух” бичиг болон цалингийн тодорхой хувиар шагналаа.

Эдгээр алба хаагчид өнгөрөгч 10-р сарын 15-ны өдөр СБД-ийн нутагт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг чирж унаган амь насыг хохироосон гэмт хэрэг болон өнгөрөгч 10-р сарын 05-ны өдөр БГД-ийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд хүний амь насыг хохироосон гэмт хэргүүдийг шуурхай илрүүлсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?