М-ОЙЛЫН Б.ПУНСАЛМАА ИЛТ ДАВУУ ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, НАЭХ-НЫ ТЭРГҮҮНЭЭР СОНГОГДЛОО

2018-11-03  

Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тэргүүнээ сонголоо. Тэргүүнээр Бадамдоржийн Пунсалмаа илт давуу саналаар ялалт байгуулжээ. Тэрээр  судалгаанд суурилсан  бодлого хэрэгжүүлэхийг мөрийн хөтөлбөрийнхөө гол зорилго болгон ажиллана гэдгээ хэлсэн юм.  Эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд илүү хүчтэй байх хэрэгтэйг онцолж ингэхийн тулд нэгдэж ажиллах хэрэгтэйг уриаллаа.

Б.Пунсалмаа нь М-Ойл компанийг үндэсний шилдэг компани болтол нь хөгжүүлсэн  бөгөөд бизнесийн салбарт шилдэг эмэгтэй удирдагч гэгддэг залуу эмэгтэйчүүдийн хүчирхэг төлөөлөл билээ.  Тэрээр “Юун түрүүнд бид намын анхан шатны байгууллагуудынхаа үйл ажиллагааг нэгдсэн стандарттай болгох шаардлагатай байна. Намын үүрүүд янз янзын орчин нөхцөлд, ижил бус стандарттайгаар үйл ажиллагаа явуулж байна. Стандарт тогтоох гэдэг бол миний нефтийн салбарт ажилласан 10 гаруй жилийн туршлагаасаа олж авсан гол зүйл. Нөгөө талаар намын гишүүн эмэгтэйчүүд дор бүрнээ ажилтай, эрхэлдэг бизнестэй байгаа. Эрхэлж буй ажил, хийж буй бизнесийн холбоосуудыг нь зөв гаргаж, нэг нэгнээ дэмжих эерэг хандлагатай болчихвол эхнээсээ ажил жигдрээд явчих боломжтой. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжих олон улсын төсөл хөтөлбөрүүд олон байдаг. Сайн судлаад санхүүжилтийн хувьд тогтвортой, урт хугацаанд өгөөж өндөр гарах том ажлуудыг эхлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллана гэж төлөвлөсөн” хэмээн хэлж байсан юм.

Түүнчлэн “Гэрийн даалгавраа хийдэггүй хэрнээ онц сурах тухай ярьдаг буруу дадлыг хаа хаанаа зогсоох хэрэгтэй, энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахын төлөө гэрийн даалгавраа хичээнгүйлэн хийж байгаа” хэмээн хэлж байсан удаатай. Тэрээр гэрийн даалгавраа “Өндрөөр” үнэлүүлж НАЭХ-ны тэргүүн боллоо.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?