Э.СОДНОМПИЛЖЭЭГ ШИЛДЭГТ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

2018-11-05  

Олон улсын паралимпийн хорооноос “Рио 2016" олимпийн паралимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээг аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ. Тус холбоо аравдугаар сарын шилдэг тамирчнаа санал хураалтаар тодруулах бөгөөд эл санал хураалт энэ сарын 8-нд дуусах юм байна.

Олон улсын паралимпийн хорооны аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшиж буй Э.Содномпилжээд www.paralympic.org сайт руу орж "Athlete of the month" цэсэнд нэвтэрч Vote хийж, саналаа өгөх боломжтой юм.

Тэрбээр өнгөрсөн сард Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн паралимпийн наадмын 107 кг-ын жинд ур чадвараа сорьж, алтан медаль хүртсэн. Ингэхдээ 232.5 кг байсан Азийн рекордыг 7.5кг-аар эвдэж 240 кг болгосон. Мөн 243 кг байсан дэлхийн дээд амжилтыг нэг кг-аар эвдэж, 244 кг болгосон юм.

 

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сараа:Мундаг залуу шүү.амжилт. 2018-11-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?