УИХ БОЛ МАН-ЫН ИХ ХУРАЛ БОЛЖ ХУВИРСАН

2018-11-05  

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга энэ УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байна. 64-ийн бүлэг сайн дураараа тарахгүй учир АН-ын 9 гишүүнээр "хөшилт" хийж үзэх оролдлого хийлээ. МАН-аас бусад гишүүд нь УИХ-аасаа татгалзчих юм бол энэ бол УИХ биш жинхэнэ утгаараа МАН-ын Их Хурал болж хувирна.

Баасанхүү, Жавхлан, тэгээд АН-ын 9 гишүүн УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, ард иргэдтэйгээ нэгдэж, талбай дээр гарч тэмцлээ өрнүүлбэл 1990 онд Улс төрийн товчоог огцруулсан шиг өнөөдрийн УИХ-ыг тараах боломжтой гэсэн тооцоолол хийсэн байна. Үүнийг УИХ-ын гишүүн Батзандан дэмжсэн. 

Харин АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй бусад гишүүд нь хүлээн авах боломжгүй гэх байх суурийг ил тод илэрхийлж байна. Нэгдүгээрт, асар өндөр үнээр олдсон УИХ-ын гишүүний сэнтийнээс зүгээр сайн дураараа буух хүсэл тэдэнд алга, хоёрдугаарт, жирийн гишүүн боллоо гэхэд тэмцлийн эрч хүч нь улам суларна гэж тэд үзэж байна. УИХ-ын гишүүний хувьд мэдээлэл хүсэхэд өгөхгүй байгаа тохиолдолд, УИХ-ын гишүүнээсээ буусан тохиолдолд огт мэдээлэлгүй болно гэж гишүүд давхар болгоомжилж байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?