ХОЁРДУГААР САРЫН НЭГЭН ХҮРТЭЛ АМРАХ АЛБАН ЁСНЫ ШИЙД ГАРААГҮЙ

2018-11-05  

Өнөөдрөөс сурагчдын амралт дуусч хичээлдээ орж байгаа билээ. Тэгвэл дараагийн амралт буюу II улирлын амралтын үеэр сурагчдын урт хугацаатай амрах эсэх талаар Боловсролын яамны сайд мэдээлэл хийсэн байна. 

Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Хүүхдүүдийн II улирлын амралтыг 2 сар биш 1 сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой. Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-хүртэл  хүүхдүүдийг амраах шийдвэр гаргаж магадгүй” гэсэн юм.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эцсийн шийдвэр гарчихсан юм шиг мэдээлж байгаа нь буруу гэж БСШУСЯ-ны олон нийттэй харилцах тайлбарлалаа. 

 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?