48 ЦАГИЙН ДАРАА Б.БАТЗОРИГИЙГ САЙДЫН СУУДЛААС БУУХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

2018-11-05  

Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийнхэнд олгодог Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 3 хувийн хүүтэй зээлд УИХ-ын нэр бүхий гишүүд хамрагдсан нь дуулиан тариад байна. Энэхүү гэмт үйлдлийг АТГ-аас шалгаж өнгөрсөн пүрэв гарагийн шөнө ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ЖДҮДС-гийн захирал, ерөнхий санхүүч, бичиг хэргийн ажилтныг баривчилсан. Тэгвэл өнөөдөр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг парламентын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өгчээ.

Шинээр баталсан УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.2-т, “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд УЕП түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалт бий. Мөн хуулийн 6.11-т “УИХ-ын чуулганы үеэр энэ хуулийн 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын хоёр өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ. Тэгэхээр Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх ёстойг хуульд бичжээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Zov.Bstzorig metiin xulgaich ****iin noxod olon baigaa. 2018-11-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?