Б.БАТЗОРИГ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХ ӨНӨӨДӨР ШИЙДЭГДЭНЭ

2018-11-07  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж, Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгосон гэх хэргээр АТГ мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллагад ирүүлжээ. Тиймээс Монгол Улсын ерөнхий прокуророос Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлээд буй юм.

Уг асуудлыг өчигдөр буюу энэ сарын 06-нд УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Дараагаар нь Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай горимоор хэлэлцсэн юм. Прокурорын саналыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

 

Б.ХУЛАН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?