Б.БАТЗОРИГ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭРГҮЙ БОЛЛОО

2018-11-07  

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг албан тушаалаа урвуулан ашигласан тул гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт прокуророос ирүүлсэн юм.  Энэ асуудлаар УИХ доторх шат шатны албатууд буюу хууль зүйн байнгын хороо, хэлэлцсэн боловч бүгд 100 хувийн саналаар гишүүнийг суудалд нь авч үлдэхээр боллоо. УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл олгосон гэх хэргээр АТГ мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллагад ирүүлээд байсан юм. Тиймээс Монгол Улсын ерөнхий прокуророос Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлээд буй юм.

Уг асуудлыг өчигдөр буюу энэ сарын 06-нд УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Дараагаар нь Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай горимоор хэлэлцсэн юм. Прокурорын саналыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ийнхүү эцэслэн шийдвэрлэлээ. Харин энэ асуудал дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Байнгын хороо нууцаар хаалттай хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан. Батзориг гишүүний хувьд намын даалгавар биелүүлсэн юм билээ. Тиймээс даалгавар гүйцэтгэсэн хүнээ нам нь авч үлдлээ. Үүний цаана байгаа жинхэнэ захиалагчийг гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ” гэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?