"СИТИ" ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ТӨГСӨГЧ, ОЮУТНУУДЫН ЗАГВАРЫН ШОУ БОЛЛОО

2018-11-08  

“СИТИ” их сургуулийн 20 жилийн ойд зориулсан Хувцас дизайны тэнхимийн багш, оюутан, төгсөгчид хамтарсан загварын шоу амжилттай зохион байгуулагдлаа. Тус шоунд Сити их сургуулийн Хувцас дизайны ангийн дөрвөн төгсөгч оюутан, хувцас дизайны гурван багш, 8 оюутны бүтээлүүд дэлгэгджээ. Шоунд нийтдээ 15 коллекцийн 150 орчим хувцас үзүүлснээс үндэсний долоон коллекц, уран сэтгэмжийн хоёр коллекц,  өдөр тутмын зургаан коллекц дэлгэгдсэн юм.

 

 

“СИТИ FASHION SHOW 2018 шоунд АНУ, Франц зэрэг улсуудын элчин сайдын яамны төлөөллүүд болон  ОХУ-ын Соёл Шинжлэх Ухааны төвийн удирдлагууд, хувцас загвараараа дэлхийд алдартай Япон улсын “Уйда” хувцас дизайны сургуулийн удирдлагууд болон Монголын загварын байгууллагуудын төлөөллүүд урилгаар ирж сонирхсон юм.  Тус сургуулийн тухайд 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш монголын соёл урлаг, боловсролын салбарт аль хэдийн өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн, үе үеийн шилдэг төгсөгчдөөрөө овоглосон басчиг чанартай сургалттай, удирдлага тогтолцоо сайтай хэмээн салбартаа магтуулдаг гэдгийг хүн бүр мэдэх биз ээ.

Өдгөө 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Сити их сургууль нь эдийн засаг, боловсрол, соёлын  салбарт өндөр мэдлэг, төлөвшил, хандлага, ур чадвартай, хүмүүнлэг иргэн бэлтгэх зорилт тавин ажиллаж,  бүрэлдэхүүндээ 6 сургуультай, мэргэжлийн 40 гаруй хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын сургалт эрхэлж байгаа юм.

ШОУНЫ ФОТО СУРВАЛЖИЛГЫГ ХҮРГЭЖ БАЙНА

 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
б:Мундаг оюутнууд байна шүү бас 2018-11-08
Бид хамтдаа:СИТИ ИХ СУРГУУЛИЙГ ТӨГССӨНДӨӨ МАШ ИХ БАЯРЛАДАГ. СУРГУУЛИЙНХАА ХАМТ ОЛОНД 20 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭН ЕРӨӨЖ БАЙНА. 2018-11-08
M.Batjargal:Tus surguuld suraltsaj ondor buteemjtei irgen bolj suraltsaj bgadaa mash ih bayrlaj bas surguuliinhaa ner bolon zurgiig end tendees harj bas sonohod uneheer ih bahathdag shuu 2018-11-09
Bat:Sain surguuli 2018-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?