НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

2018-11-08  

Амаржаргалын Булган багш. Математикч, соцдек намын анхны гишүүдийн нэг. Гончигдорж, Алтанхуяг гээд соц-иор овоглосон АН-ын дээд удирдлагад ойрхон байвал ойрхон байх учиртай нэгэн. Гэвч тэр МУБИС, математикийн тэнхимээсээ урваагүй, боломжоо ашиглаад улс төр, карьер хөөцөлдөөгүй нэгэн. Багшийн зэрэгцээ, нийгэмд дүн шинжилгээг хийгч гэж бас түүнийг хэлж болох. Энэ удаа Батзориг гишүүнийг УИХ-аас түдгэлзүүлэхгүй гэж шийдвэр гаргасны дараа энэхүү нийтлэлээ бичжээ.

Өнөөдөр Батзориг гишүүнийг УИХ-аас түдгэлзүүлэхгүй авч үлдсэн УИХ-ын "зээл авсан зарим гишүүд "НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ" хуулийн дараах заалтуудыг зөрчиж, санал хураалтанд оролцсон байж магадгүй. Хэрвээ ийм үйл явдал болсон бол үүнийг засах боломж нь УИХ-ын ЁС зүйн дэд хороо өөрөө энэ гишүүдээ хэн нэгний мэдээллээр авч хэлэлцээд: УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгох эсвэл АТГ өөрийн санаачлагаараа зээл авсан гишүүд Батзориг гишүүнийг түдгэлзүүлэхийн эсрэг санал өгсөн эсэхийг шалгах л үлдлээ дээ.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино.
3.1.2.“хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;
4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна..
/Энэ зүйлийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8 дугаар зүйл.Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах
8.1.Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
8.3.Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно.
8.4.Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана.
23.8.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална. 11 дүгээр зүйл.Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт
11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
26 дугаар зүйл.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгах
26.1.Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 24.1.2-т зааснаас бусад хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.
26.2.Улсын Их Хурлын гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэний өргөдөл, гомдолд үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо шалгана.
26.4.Авлигатай тэмцэх газар өргөдөл, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно
Авилгалын эсрэг хууль
. 4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;. 
Төрийн албаны хууль
11 дүгээр зүйл.Төрийн улс төрийн албан тушаал
11.1.Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:
11.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;
11.1.2.Монгол Улсын Их Хурлын дарга;
11.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд;
11.1.4.Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;
11.1.5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн;

 

 

 

А. БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?