ДУРСАМЖ

2018-11-08  

ДАГВА овогтой ЦЭДЭВ

(1930-2018)

Монголулсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат эдийн засагч,Улаанбаатар хотын “Хүндэт иргэн” Дагвын Цэдэв 2018 оны11 сарын 05-ны өдөр өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бидэнд хүнд гарз тохиолоо. 

Д.Цэдэв нь 1930 онд Засагтхан аймаг, Баатар вангийн хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Гүн Зөөхий-д Ж.Дагвын хоёр дахь хүү болон төрж 1944 онд бага сургууль, 1949 онд санхүү эдийн засгийн техникум, 1957 онд ЗХУ-ын Эрхүү хотын санхүү эдийн засгийн дээд сургуулийг тус тус дүүргэж санхүү эдийн засгийн мэргэжил эзэмшин, 1961 онд ЗХУ-ын Улсын төлөвлөгөөний хорооны дэргэдэх дээд курст мэргэжил дээшлүүлжээ.

Д.Цэдэв нь 19 настайдаа хөдөлмөрийн гараагаа БНМАУ-ын Сангийн Яамнаас эхэлж,1957-1959 онд хотын санхүүгийн хэлтсийн дарга, 1959-1962 онд хотын төлөвлөгөөний комиссын дарга бөгөөд Гүйцэтгэх захиргаанд 1-р орлогч дарга, 1962-1965 онд хотын намын хороонд барилга тохижилт, үйлчилгээ эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1965-1971 онд Улаанбаатар хотын АДИХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1971-1974 онд БНМАУ-аас БНБАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, 1974-1978онд Монголсовцветмет нэгдлийн ерөнхий захирлын 1-р орлогч, 1978-1981 онд Япон улсын тусламжаар баригдах Говь ноолуурын үйлдвэрийн инженерийн барилга байгууламжийг хариуцсан Монгол улсын засгийн газрын төлөөлөгч, 1981-1988 онд Сүхбаатарын районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1988-1990 онд Улсын нэгдсэн 2-р эмнэлэгийн орлогч даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ суусан билээ.

Д.Цэдэв нь МАХН-ын ХV, XVI Их хурлаас Намын Төв Хорооны орлогч гишүүн, АИХ-ны VI, VII чуулганаар Ардын их хурлын депутатаар 2 удаа мөн Хотын намын хорооны гишүүн, Товчооны болон Гүйцэтгэх захиргааны гишүүнээр 20-иод жил сонгогдон ажиллаж байлаа.

Дагвын Цэдэвийн олон жилийн хөдөлмөр амжилт бүтээл, зүтгэлийг төр, нийгмээс өндөрөөр үнэлж, “Хотын хүндэт иргэн”, Санхүү банкны тэргүүний ажилтан, Гавьяат эдийн засагч цол, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, БНБАУ-ын Мадарски Конник 1 зэргийн одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Халх Голын ойн медалиудаар шагнажээ.

Дагвын Цэдэвийн авьяасбилэг, хөдөлмөрч зүтгэл, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээ, улс орны санхүү эдийн засгийн хөгжил, нийслэл хотыг барьж байгуулах, түүний бүтээн байгуулалтад гаргасан амжилт бүтээл, хувь нэмэр, эелдэг даруу, ажилсаг, нөхөрсөг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхөд дурсагдах болно.

Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Улаанбаатар хотын захирагчийн алба, Засаг даргын Тамгын газар

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?