МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН БАРИЛДААНД ДОРЖИЙН АНАР ТҮРҮҮЛЭВ

2018-11-09  

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо.

Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нарын магнайлсан чансаа өндөр 128 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв. 
Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч нар шалгарлаа.

Аварга цолтой анх удаагаа зодоглосон Н.Батсуурь тавын даваанд наадмын түрүү бөхөд өвдөг шороодсон бол Э.Оюунболд энэ даваанд улсын харцага М.Бадарчийг амлаж барилдаад барсангүй.  Мөн 2016 оны наадмын  түрүү бөх Цэдэвийн Содномдорж барилдааны дөрвийн даваанд  Анар начинд тахим буулгажээ. Дээгүүр барилдах тааварт байсан Р.Пүрэвдагва гурвын даваанд хурц арслан О.Гантулгыг амласан ч хавируулж өвдөг шорооджээ.

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?