БҮТЭЭХҮЙН ТЕХНОЛОГИЙГ БИЙ БОЛГОЖ ХӨГЖҮҮЛЭХ ОРЧИН / цуврал /

2018-11-09  

Аливаа юмс байх ёстой, зохисон, зохицсон байрлалаа олж байж л тогтвортой урт хугацаанд оршин тогтнодог зүй тогтол байх шиг. Тиймээс бүтээхүйн технологи буюу бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сонгохдоо байгаль дэлхийн өгөгдөл буюу байгалийн бүс, бүслүүр, газрын хөрсний бүтэц, ургамалжилт, биологийн олон янз байдалтай харилцан нөлөөлөл, усны хангамжийн эх үүсвэр ба урсгал, нарны тусгал, салхины урсгал, хүн амын суурьшилт, наад зах нь тухайн газар нутгийн хүн амд ээлтэй, өгөөжтэй бөгөөд аюулгүй, хоргүй, халгүй байх зэргийг бодолцох ёстой.

Мэдээж нийтэд хүртээлтэй, хэрэгцээтэй бүтээхүйн технологи учраас дэд бүтцийн тогтвортой найдвартай эх үүсвэр, хангалт буюу зам, тээвэр, цахилгаан, дулаан, уур зэрэгт онцгой анхаарах нь чухал. Ингээд яг үйлдвэрлэл явуулах байр, байшингийн тухайд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс шалтгаалан үндэсний ба/буюу олон улсын стандарт шаардлагуудыг хангасан буюу нэг талаас үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, тогтвортой шинж, аюулгүй байдал, нөгөө талаас үйлдвэрлэгч хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангасан орчинг бүрдүүлэх нь чухал. Энэ цаг үед үйлдвэрлэл явуулж буй байр, байшингийн орчин нь гадаадын ч, дотоодын ч хэрэглэгчдэд итгэл үнэмшил төрүүлэх эхний үзүүлэлт болоод байна.

Иймээс бүтээхүйн технологийг бий болгохдоо тухайн үйлдвэрлэлийг явуулах том, жижиг орчинг бүх талаас нь авч үзэж, иж бүрнээр нь тооцоолж хэдэн арваас зуун жилээр оршин тогтноно гэж бодож төлөвлөх хэрэгтэй. Хаана юуг бүтээж болох болохгүй, тухайн үйлдвэрлэл нь орчиндоо ямар хор, хөнөөл, аюул учруулахыг бодолцохгүй, газрыг нь наймаалцаж хэдэн төгрөгний авлигал авч л байвал бусад нь хамаагүй гэх бодолтнууд өнгөрсөн хугацаанд төрийн албанд ажиллагсад дотор олон байсан бололтой байдаг.

Наад зах нь нийслэл хотынхоо хүн амын уудаг ус, амьсгалдаг агаарынх нь урсгалын дээд эхэнд янз бүрийн хор ялгаруулагч үйлдвэрлэл, худалдааны зах, хүнд металлын хаягдал булах цэг гэх мэтийг байгуулуулаад, ажиллуулаад явж байгаагаас үзэхэд хаана юуг үйлдвэрлэж, боловсруулж, устгаж, булшилж болох, болохгүй талаар болон тухайн үйлдвэрлэлээс ердийн нөхцөлд нь ч,  санамсаргүйгээр, байгалийн гамшгийн уршгаар болон өөр бусад эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллөөр ямар аюулт, хорт, эрсдэлт нөлөөлөл хүрээлэн буй орчин болон хүн амд үзүүлж болохыг огт тооцоолж бодохгүй байгаагийн илэрхийлэл мөн л дөө.

 

 

 

 

ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?