ЛЬЮС ХЭМИЛТОН ТҮРҮҮЛЭВ

2018-11-13  

Авто спортын формула-1 уралдааны Бразилын гранпри  болж өндөрлөлөө. Тус уралдаанд дэлхийн аваргын болзол биелүүлээ буй Л.Хэмилтон 1 цаг 27 мин 09.066 сек-н амжилтаар түрүүлсэн байна. “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтон Бразилын гранприд түрүүлснээр энэ улирлын 10 дахь түрүүгээ хүртэж байгаа нь энэ ажээ. Энэ жил 5 дахь удаагаа дэлхийн аваргын болзол хангаад буй Л.Хэмилтон Бразилын гранприд түрүүлснээр 383 оноотой болсон бол түүний араас “Феррари” багийн С.Феттел 302 оноотой удаалж байна.

Дэлхийн аварга өндөрлөхөд ганц гараа үлдээд байна. Энэ улирлын сүүлчийн гараа АНЭУ-ын Абу-Дабид явагдах юм. Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 27 мин 09.066 сек

  1. М.Верстаппен “Ред Булл” +1.469 сек
  2. К.Райкконен “Феррари” +4.764 сек
  3. Д.Риккиардо “Ред Булл” +5.193 сек
  4. В.Боттас “Мерседес” +22.943 сек
  5. С.Феттел “Феррари” +26.997 сек
  6. Ч.Леклерк “Заубер” +44.199 сек
  7. Р.Грожян “ХААС” +51.230 сек
  8. К.Магнуссен “ХААС” +1 тойрог
  9. С.Перез “Форс-Индиа” +1 тойрог

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?