КИСЕНОСАТО ЯЛАГДЛАА

2018-11-13  

Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ 2018 оны сүүлийн Кюүшюү башё  Фүкүока хотод эхэллээ. Энэ сарын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжсөн. Тэгвэл аваргуудаас ганцаараа үлдсэн Кисэносато  комүсүби Такакешод өвдөг шороодлоо.

Такакешо өнгөрөгч тав, долоодугаар сард 10, есдүгээр сард есөн авсан юм. Түүний хувьд энэ башёд дээд цолтой бөхчүүдийн нэгээр бичигдэж байгаа бөгөөд гараагаа амжилттай эхлүүллээ. Кисэносато аваргыг энэ башёд түрүүлэх боломжтой гэж үзэж байгаа ч эхний барилдаанд Такакешод ялагдлаа.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров нар учраа бөхөө давсан бол Такаинова А.Баасандорж, Араваши Э.Дөлгөөн нар ялагдсан юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?