У.ХҮРЭЛСҮХИЙН ОРЫГ ЗАЛГАХ ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД

2018-11-13  

У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар ЖДҮДС-ийн мөнгийг дээгүүрээ " тоншсон" Батзориг, Содбаатар зэрэг сайд нараасаа болон огцрох боломжоо хангасан. Кабинетийн зарчмаар нэг сайдыг сугалснаар Засгийн газар нь үлдэх боломжгүй. Сайдын суудлаасаа сайн дураараа огцрох өргөдлөө Батзориг сайд гаргахдаа шахалтанд автсан гэдэг нь ил болсон учир нэг сайд огцорвол нийтээрээ огцордог кабинетийн зарчим үйлчлэх ёстой. Тиймээс У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. У.Хүрэлсүхийн орыг залгах дараагийн ерөнхий сайдын нэрс дуулдаж эхлэв. М.Энхболдын 32-ын бүлгийн гишүүн, МАН-ын УИХ- дахь бүлгийн дарга Хаянхярваа Монгол Улсын ерөнхий сайд болох цаг мөчөө хүлээж байна. Түүнтэй өрсөлдөхөөр нэр нь яригдаж байсан Ж.Энхбаяр ЖДҮДС-гаас удаа дараа зээл авсан нь нэгэнт ил болсон учир " амаа хамхиж" суухаас өөр хийх зүйлгүй болжээ.

Намын Их хурлаар У.Хүрэлсүхийг намын даргаар сонгосны дараа ийм нэгэн фото зураг хэвлэлийг чимж билээ. Тухайн үедээ " таашаал" гэсэн нэрийг энэ фотод өгч байсан. Хүрэлсүхийн ялалтын тэмдэг болсон энэ " учиртай үнсэлт " Хаянхярваад ч бас " бодол" төрүүлснийг үгүйсгэхгүй.

Намын даргын суудал үнэтэй, Монголд. Ялангуяа эрх баригч намын дарга болноо гэдэг бол Монгол улсын хаан боллоо л гэсэн үг. Тэгэхээр энэ тамга бол Хүрэлсүхэд хааны суудал " залсан". Энэ удаа Хүрэлсэх ялсан. Харин дараачийн маш том тулаан нүүрлэжээ. Энэ бол МАН-ын өмнөх, одоогийн даргын " үхлийн" тулаан байх болно. Энэ тулаанд ялахын тулд М.Энхболд УИХ-ын даргын өндөр сэнтийгээ бусдад найр тавихад ч бэлэн байна. М.Энхболдын хувьд У.Хүрэлсүхийг л " унагах", юу ч үгүй болгох. Харин У.Хүрэлсүхийн хувьд М.Энхболдыг " буулгаж авах", үгүй бол эрүүгийн гэмт хэрэгт татах. Ийм л тулааны өмнө тэд зогсож байна. Хуурамч инээмсэглэл, хуурамч гар атгалт холдон олдсон.

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин99:Энэ үнсэлт хуурамч үнсэлт байжээ, хөөрхий. ККК 2018-11-14
Зочин:энэ жижигхэн ****гийн гар хөл худлаа инээгээд л яагхСҮХИЙН зүрхрүүн хутга шааж байнаа 2018-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?