ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.МӨНГӨНЧИМЭГ ТАШКЕНТЫН ГРАН ПРИД ТҮРҮҮЛЭВ

2018-11-13  

Узбекистаны Ташкент хотод дэлхийн чансааны оноо олгох жүдо бөхийн Гран При тэмцээн үргэлжилж байна.

Гран При тэмцээний  эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Балдоржийн Мөнгөнчимэг алтан медаль зүүлээ.

Тэрбээр өнөөдөр учраа таарсан  өрсөлдөгч бүрээ хожиж  аваргын алтан медалийн төлөө Италийн Мариа Сентраччиог этэх мэхээр цэвэр ялсан юм. Гавьяат тамирчин Б.Мөнгөнцэцэг Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнээс   хоёр дахь түрүүгээ авч буй нь энэ юм. . Тэрбээр 2016 онд Улаанбаатарын Гран Прид түрүүлсэн бил ээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч сорьсон Нямсүрэнгийн Дагвасүрэн түрүүлэхэд гуравхан секунд дутлаа. Аваргын төлөө Казахстаны өсөж яваа залуу жүдоч Дидар Хамзатай учраа таарсан. Барилдаан дөнгөж эхлээд удалгүй шидогоор торгуулсан ч Н.Дагвасүрэн төдөлгүй барилдааны хэмнэлээ олж, улмаар цаг дуусахаас 1:13 минутын өмнө вазари үнэлгээ авснаар алтан медаль руу тун ойртсон. Харамсалтай нь, үндсэн цаг дуусахаас гурван секундын өмнө өрсөлдөгчдөө үнэлгээ алдсанаар тэнцэж, нэмэлт цагт шийдэгдэх болсон юм. Нэмэлт цагт хуурамч довтолгоо хийсэн тул шидогоор торгуулсан ч хоёр дахь вазаригаар авснаар Казахстаны Д.Хамза алтан медалийн эзэн боллоо.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?