БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦ

2018-11-13  

ЖДҮ бол их далай доторх мөсөн уулсын зөвхөн харагдах хэсэг. Үүний цаана 28 сан бий. Ямар сангаас хэн хэдийг авсан нь ил болох эсэх нь цаг хугацааны л асуудал. Ямартай ч тэдний олонх “цусласан” нь тодорхой болов. Саяхнаас мандсан энэ хэрэг одоогоор 12 гишүүний зээлийн баттай мэдээллээр үргэлжилж байна. ЖДҮ-г мартуулах гэж  өнгөрсөн их амралтын өдрүүдийг иргэдэд бэлэглэсэн ч эсрэгээрээ иргэд ЖДҮ-ийн асуудлыг судлах хугацаа, боломж болгон ашиглав. Тэр ч битгий хэл УИХ-ыг тараах асуудал Ерөнхийлөгчөөсөө эхэлж иргэдээрээ дамжин нийгмийг нөмрөв.

Хангалттай олон хүн цуглаагүй ч талбай дээр жагсаал өрнөж, “7 сарын нэгэн”-дэхвий хэмээн эмээсэн иргэд гарын үсгээ сэмээрхэн зурчихаад гэрлүүгээ гэлдэрч харагдсан юм. Үүнийг хараад өрөвдсөн үү, үнэхээр сэтгэл зүрхэнд нь “ухамсрын шанаа” очсон уу мэдэхгүй Ерөнхий сайд маань нэр бүхий гишүүд, тэр битгий хэл УИХ-ын даргыг хүртэл сэнтийгээс нь “хөмрөх” мэдэгдэл гаргав. Ингэж “ЖДҮ-гийн хэрэг” ил болсноор төр улс тэр аяараа бужигнаж эхлэв ээ.

Үүний хажуугаар эрчийг аваад байгаа нэгэн эсэргүүцэл бол “БИД УУЧЛАХГҮЙ” цахим жагсаал. Сэтгүүлч У.Болортуяа хэсэг нөхдийн хамт цахим жагсаал зохион байгуулж, тэр нь ч түмний тавагруу өнгийсөн төрийн эрх мэдэлтнүүдийн эсрэг эрчтэйхэн явж харагдана. Жагсаалыг 11 залуу удирдаж байгаа бөгөөд түүний дотор эдийн засагч, эмч, багш, нийтлэлч, сэтгүүлч мэргэжилтэй тал талын салбарын залуу мэргэжилтнүүд байгаа нь олон нийтэд итгэл төрүүлээд байна. Бид уучлахгүй гэсэн бичигтэй цаас барьж цахимд нэгдэх бол эхний алхам. Тэд маргаашнаас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хүсэлт, Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл, АТГ-д сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар өргөдөл өгөх бөгөөд ардын мөнгөнөөс хумсалсан хүн нэг бүрт хариуцлага тооцох хатуу шаардлага  тавьж байгаа юм. Ингэхдээ Монгол улсын тогтвортой хөгжлийн суурь нь парламентийн засаглал гэдэгт итгэдэг. Ардчилсан тогтолцооноос ухрах алхам огт хийхгүй. МАНАН-гийн аль ч хулгайчтай хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн юм.

ЖДҮХС-аас “хуссан” мөнгөний хэмжээ нь бүхэл бүтэн нэг аймагт 300-400 ажлын байр дэмжих хэмжээтэй тэнцэж байгааг ч зарим эх сурвалжууд хэлж байна. Хэрэв ингэж төрийн мэдэлтнүүд түмний сангаас түрийвчлээгүй бол мянга мянган залуус эх орондоо байх хүсэл тэмүүллээ булшилж, харийн нутагт жорлон угааж, хар амиа бодлоо гэж хараалгуулахгүй байх байсан биз ээ. Эцэст нь хэлэхэд “Ард түмэн хулгайчийг өөр нэг хулгайчаар солихыг хариуцлага хүлээж байна гэж үзэхгүй байгаа бөгөөд зүгээр л өөрсдийнхөө ёроолыг нь цоолсон завин дээрээ бүгд хамтдаа суугаад живж үхэхийг, бүрмөсөн амиа тавихыг чинь хүсээд байгаа юм”.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
saruul:zaluuchuud mundag bn 2018-11-13
saruul:zaluuchuud mundag bn 2018-11-13
boldoo :sain bichsen bnaa6 ene jagsaald yaj negdeh ve bid uuchlahgui gej tsaasan deey bicheed pace book dee hiih yumuu 2018-11-13
Сонгогч:Бид уучлахгvй. ЗАЙЛЦГАА!!! 2018-11-13
ДЭМБЭРЭЛ ХҮҮГ ДЭМЖИЖ БАЙНА:ДЭМБЭРЭЛИЙН ЗӨВ, МАШ ЗӨВ УРИАЛГА ГАРГАСАН БАЙНА. МАН-ын ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД НЬ ЯМАР БУРУУТАЙ ЮМ. АЛБАН ТУШААЛЫН ДЭЭД ОРГИЛД ХҮРЧ, ЭД БАЯЛАГТ ШУНАЖ ХЭМЖЭЭГҮЙ ИХ ЭРХ МЭДЭЛД САНААРАХСАН ЦӨӨН ТООНЫ ДАРГА НАРЫН БУЛХАЙ ЛУЙВРААС БОЛЖ МОНГОЛ УЛС, МАН СҮЙРЭХ ЁСГҮЙ. ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРШГҮЙ АН ЦАВ ГАРСАН МАН-ын ОДООГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛЖ, ОНЦ ИХ ХУРЛАА НЭН ДАРИУ ХУРАЛДУУЛЖ ШИНЭ ЛИДЕР, ШИНЭ УДИРДЛАГУУДАА ГАРГАЖ ИРЖ ШИНЭ БОДЛОГОО ТУНХАГЛАЖ УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАХ ЦАГ БОЛСОН. ДЭМБЭРЭЛ ХҮҮГ ДЭМЖНЭЭ. 2018-11-14
laagii tsend:Zamhruulalgui hariuts**** tootsoh estoi 2018-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?