ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД "НЭХҮҮЛ" ЖАГСААЛ БОЛЛОО.

2018-11-14  

Өнөөдөр Сүхбаатарын талбайд "Нэхүүл" жагсаал боллоо. ЖДҮХС-аас Жирийн бизнес эрхлэгчдийн авч чадахгүй байгаа зээлийг УИХ болоод Засгийн газрын гишүүд нь давуу эрхээ урвуулан ашиглаж авсан ба улмаар хууль бус үйлдэлд нь хариуцлага тооцох асуудал яригдахад авсан зээлийг нь төлүүлж ард түмнээс уучлалт гуйгаад өнгөрүүлэхээр болж байгааг жагсаалд оролцогчид эсэргүүцсэн юм.

ЖДҮХС-аас  зээл аван гишүүн бүрийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж тэд шаардаж байна.

Нэхүүл жагсаалд оролцогчид аль  нэгэн намын улс төрийн байгууллагын уриа дуудлагаар бус ард түмний бухимдал цөхрөлийн дуу хоолойгоор нэгдэн хариуцлага нэхэж байгаа гэдгээ онцолж байсан юм.

Жагсагчид дээрх шаардлагаа УИХ дарга М.Энхболд болон, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх нарт гардуулан өгөхөөр Ордны баруун хаалганд дээр очиж холбогдох албан тушаалтнуудад нь дамжуулан дотогш орууллаа. 12 цагийн үед өгсөн шаардлагын хариу үдээс хойш 3 цагийг үед ч жагсагчдад ирээгүй байсан юм. Иймээс жагсагчид тайван жагсаалаа суултруу шилжүүлэн УИХ ЗГ-аас шаардлагыг хариуг өгтөл үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.  

 

Хариуцлага тооцохдоо авсан зээлийг нь төлүүлж ард түмнээс уучлалт гуйх төдийхнөөр аргацаан арьсаа хамгаалах боломж олгож байгаа нь иргэдээ хэт басамжилсан явдаг тул нэр холбогдсон бүх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх жирийн иргэн хэрэг хийсэн бол хуулийн өмнө ямар хариуцлага хүлээдэг яг түүн шиг шийтгэх ёстой гэсэн юм. Монгол улсын хууль хүн бүрд эрх тэгш үйлчлэх ёстой гэдгийг Нэхүүл жагсаалт оролцогчид хатуу сануулж байлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?