ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ 2 ХҮН ТУТМЫН 1 НЬ ОНОШЛОГДООГҮЙ БАЙДАГ.

2018-11-15  

Өчигдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиолоо. Энэ өдрийг жил бүрийн 11-р сарын 14-нд дэлхий нийт дуу хоолойгоо нэгтгэж, тахал болж буй энэ асуудлаар урьдчилан сэргийлэх ажил өрнүүлдэг.

Энэ өдрийн хүрээнд НЭМҮТ-ийн удирдлагууд, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төвийн төлөөлөл, УНТЭ-ийн ДШСД- тасаг хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

2017 оны байдлаар 125 сая хүн чихрийн шижингээр өвчлөөд бйагаа бөгөөд 80 хувь нь тус өвчний хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр байжээ.

Энэ жил “Чихрийн шижин ба гэр бүл” уриан дор  зохион байгуулагдаж энэ өвчний үр дагавар, сэргийлэх арга, буруу ташаа ойлголтыг өөрчлөх зорилтот ажлуудыг төлөвлөжээ.   Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг чихрийн шижингийн олон улсын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 1991 оноос дэлхий даяар жил бүр доторхой уриан дор тэмдэглэж иржээ. Монгол улс Дотоод шүүрэл судлалын тэнхим, УНТЭ-ийн Теабитийн төвтэй хамтран 1998 оноос эхлэн анх тэмдэглэж эхлээд өнөөдрийг хүртэл идэвхтэй тэмдэглэж байна.

Өнөөдрийн байдлаар чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь оношлогдоогүй байдаг. Чихрийн шижин өвчнийг эрт оношилох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд амьдралын чанар, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Чихрийн шижин өвчний шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйлийг мэдсэнээр гэр бүлийн аль нэг гишүүн нь уг өвчнөөр өвдсөн буюу өвдөх эрсдэлтэй байгааг эрт таних ач холбогдолтой юм.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх ,эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгийн чухал байна.

Ц.Тэгшбуян 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?