ЯРУУ НАЙРАГЧ Х.ТЭРГЭЛ: БИ ХҮЧЭЭР ГУЙСАН УУЧЛАЛЫГ ТАНЬ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ. УУЧЛАЛЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ГУЙДАГ БОЛОХООС ИНГЭЖ ГУЙДАГГҮЙ ЮМ.

2018-11-15  

(Монгол улсын гавьяат "хулгайч" жүжигчин Уранчимэг бусдаас хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрөв)

Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой... Д. Хулганай.

Миний аавын дөрвөн хүүхдэдээ зориулсан энэхүү шүлгийг өөрсдөө гурван жилийн турш бодож бичсэн хэмээн сонин хэвлэлээр нэг ярилцлага өгч "Зүрхээр наадагч" хэмээх гадаадын киног ч бас хуулбарлан хийсэн хуулан бичлэгийн кинонцортоо энэхүү шүлгийг эхлэл, өрнөл, тайлал болгон ашиглаж киноныхоо баатруудыг Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин хэмээн нэрийдэж багадаа асрамжийн газар өссөн хүүхдүүд энэхүү шүлгийг байнга хэлэлцэн тоглож, хожим бие биенээ энэхүү шүлгээрээ таньж, уулзалдан учрахдаа луйварчин, янхан, гэх мэтийн үл бүтэх амьтад болцгоосон байдаг тухай кинонцортоо өгүүлсэн байдаг. Аавын минь шүлгийг тус киноныхоо амин сүнс болгон ашиглаж мөн энэ хулгайн киногоороо 200 сая төгрөгийн ашиг орлого олсон тухайгаа өөрсдөө хэвлэлд ярилцлага өгч, гайхуулж байсан. Жүжигчин Уранчимэг нь миний дүүтэй хамт арван жилийн нэг ангид сурч байсан , бидний ах, дүү дөрвүүлэнг таних төдийгүй миний, бидний энэ шүлгийн утга учрыг ч нарийн сайн мэддэг нэгэн байсан юм. Бусдын үнэт өвийг зөвшөөрөлгүй дур мэдэн хулгайлж түүнээ бүр өөрөө зохиосон хэмээн гүжирдэж, утсаар холбогдож лавлахыг хүсэхэд Уранчимэг, Ганчимэг нар цааргалан бултаж, зугтааж байсан учир аргагүйн эрхэнд тэднийг шүүхэд өгсөн юм .

Дөрвөн жилийн турш шүүх хурлыг тэд аргацаасан. Монголд хоёр ч удаа очихдоо, өмгөөлөгчөөрөө дамжуулан уулзах хүсэлт тавихад уулзаагүйгээр барахгүй хараал жатга хүртэл хийлгэж байсныг би цаг тухай бүрд нь өөрийн fb, пэйж хуудас дээрээ мэдээлж байсаныг санах хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна. Хувьсал продашкны найруулагч гэх Цогоо, жүжигчин Ганчимэг нар надтай нэг нутаг усны улс төдийгүй Цогоогийн эхнэр Уранчимэг нь нэг арван жилийн, сургуулийн урлагийн үзлэгт хүртэл хамтдаа оролцдог сурагч байв. Энэ хүмүүст санах хувийн өс хонзон үгүй билээ, надад, уг нь. Гэтэл энэ нөхдүүд бидний аавын бичсэн дөрвөн мөртийг хулгайлж би, бид бичсэн гэж цагаан дээр хараар бичсэн нь энэ бүх маргааны эхлэлийг тавьсан. 

Бүтээл хулгайлсан хулгайчийг хулгайч гэж хэлснийхээ төлөө би олон нийтийн сүлжээнд "хэрүүлч" хэмээн цоллогдож, -чиний муу аавын бичсэнийг яадгийн энэ мундаг улс аваа л биз, ашиглаа л биз!!!Харин ч олон нийтэд таниулж өгсөнд баярла!!! гэх мэтээр маш олон хүмүүст удаа дараалан доромжлуулж өдий хүрсэн . Өөд болоод удаж буй аавынхаа нэрийг, ясыг Уранчимэг нарын хулгайгаас болж байн байн өндөлзүүлж таних танихгүй улсад доромжлуулж!!! үр хүүхэд нь өндөлзүүлээгүй аавын минь, нэрийг ясыг жүжигчин Уранчимэг хангалттай өндөлзүүлсэн юм.

Миний аавын үр хүүхэддээ үлдээсэн өвийг дурын хэдэн хулгайч хулгайлж авчхаад доор нь бид, би бичсэн гээд нэрээ тавьсан байхад!! Баярлаад сууж байдаг тийм тэнэг хүн би бишээ. Дөрвөн жилийн турш гацаан гацаан үргэлжилсэн шүүх хурал саяхан арайхийж хуралдаж ямартай ч Уранчимэг, Ганчимэг нар (санаандгүй) !!! муу муухай санаа өвөрлөөгүйгээр зүгээр л хулгайлсан гэдгээ өөрсдөө ийнхүү цагаан дээр хараар бичиж хүлээн зөвшөөрч "хүчээр" уучлал гуймар болжээ. Үгүй ээ хулгайч нараа.

БИ ХҮЧЭЭР ГУЙСАН УУЧЛАЛЫГ ТАНЬ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ. УУЧЛАЛЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ГУЙДАГ БОЛОХООС ИНГЭЖ ГУЙДАГГҮЙ ЮМ.

Урлаг соёлын, олны танил худалч хуурамч хулгайч, улс төрийн хулгайч тонуулчид нараа. Ичих нүүргүй та нарын "хуурамч уучлаарай" энэ олон жилийн дараа надад, бидэнд хэрэггүй. Цагийн юм цагтаа сайхан байдаг юм. 

Жич - Би хүн гүтгэдэггүй юм. Хулгай хийсэн болохоор нь жүжигчин Уранчимэгийг хар хулгайч гэдэг юм. Худлаа ярьж огт сураагүй, тэр тусмаа. Дээд сургуулийн диплом худалдаж авч өвөртөлчхөөд, бүүр болоогүй дахин Оросын холбооны улсын их сургуулийн доктор цол худалдаж авах гэж санаархаж буй, цэл залуугаасаа нам нам хэсэж намирч явдаг хуурамч амьтан болохоор нь яруу найрагч Ц. Хуланг худалч хуурамч, мөн нэрт яруу найрагч Дашбалбар агсны нэрийг идэж амьдарч байгаа атлаа бүүр цаашлан албан ёсны эхнэрийг нь салсан эхнэр гэж гүтгэсэн Индра гэгчийг би бүгдийг нь баримттай мэдэж байгаа тул хулгайч, худалч, гэх мэтээр бузрыг нь бичдэг, хэлдэг юм. Бичсээр ч хэлсээр ч байх болно цаашид. Учир нь иймэрхүү адгийн амьтад энэ мэтчилэн өчнөөн буй учир. 

Өөрсдөө л өгсөж өөдлөхийн төлөө алдар нэр, мөнгөний төлөө юу ч хийхээс сийхгүй ийм буман бузар эмс, эрчүүд дүүрэн байгаа учир эх орон минь Монгол минь өөдлөхгүй байгаа. Хулгай хийж худлаа ярихыг хүн гүтгэхийг байх л ёстой зүйл мэт хүлээж авдаг арчаагүй хүмүүсээр нийгэм минь дүүрч ялзарчээ. Иймд өөдлөн дэвжиж хөгжихийг хүсдэг бол та ч би ч бид бүгдээрээ ийм худалч хуурамч хулгайч улсыг баримттай нь мэддэг бол илчилж байх нь иргэн хүний үүрэг юмаа. Худалч хуурамч хулгайч улсаас салж эрдэм номтой авьяас чадвартай үнэнч шударга зөв ёс суртахуунтай хүмүүсээр эх орон минь дүүрч, тийм хүмүүс бидний дээр заларч алга ташуулж байх ёстой болохоос биш худалч хуурамч хулгайч улс бидний дээр "өтгөн, шингэнээ " асгах учиргүй. Үнэн хэзээд ялдаг юм. Ялах ч болно.

Эцэст нь дахин би чангаар хэлье. Би хулгай хийдэггүй, хүн гүтгэдэггүй, хуурч мэхэлж явдаггүй ээ. Хүний сайхан орчлонд хүн чанартай мөн чанартай явах л хамгаас сайхан. Алдар нэр, алт мөнгө, албан тушаалын төлөө чөтгөрт сүнсээ ч худалдахад бэлэн байх энэ мэтчилэн улсаас харшилтай, бүүр үзэн яддаг. Хулгайч аа, хулгайч аа, ичих нүүргүй хулгайч, худалч нараа би та нарыг уучлахгүй.

АНУ, Чикаго хот, 2018 оны 11- р сарын 15

"Залуу байхад бүх юм сайхан" зэрэг олон арван шүлгээрээ Монголын яруу найрагт мѳрѳѳ дахалсан яруу найрагч Х.Тэргэл эвлэрсэн гэх утга шингээсэн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ энэхүү нийтлэлээрээ илэрхийлсэн байна. Тэрбээр Захиргааны шүүхийг орхиж, Оюуны ѳмч, зохиогчийн эрхээр дахин давж заалдах болжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сайхан:зөв.хулгайчид өөдлөхгүй 2018-11-15
Эмэгтэй:Зөв.Уучлахгүй.Тэргэл үнэнийг зоригтой илчилж байгаа нь бу****д ч нөлөалж бүгд л худал хурмагиыг илчлж бна.Ж нь:Эмүжин.Салхиыг хагалсанд баярлалаа Тэргэлд 2018-11-15
Svrtei yum be harin cb olon niited taniuuulj ogson l bn shdeer:Olon niited taniulj ogson l bn shdee 2018-11-15
Nergvi:kkk ene neg **** shig abgai ataarxuu ymuu xaa****an uujlalt guilaa boloo ym bishvv urdana murguj sudux ym bx daa 2018-11-17
zochin:Нэр хүнд албан тушаалын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй өрөвдөлтэй янкууд бнаа бгө 2018-11-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?