40-60 СЕКУНТ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА

2018-11-15  

Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд тунхагласан. Энэ өдрийг тэмдэглэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалж хүмүүс ч идэвхтэй оролцсоор байна. Гарын ариун цэвэр нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж болох арга бөгөөд хүн бүр дадал болгож чадах зүйл юм. Дэлхий даяар Гар угаах өдөрлөгт хамрагдах байдал нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон 200 гаруй хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундийн хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундийн хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг. Хүн эрүүл саруул амьдрахад техник технологийн хөгжил дэвшил зарим талаар сөрөг нөлөө үзүүлж байгаа хэдий ч хувь хүн бүрийн ахуй амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг. Байгаа орчиндоо, идэж байгаа хүнсэндээ ихээхэн анхаарч хамгийн чухал нь гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь өөрийгөө болон өрөөл бусдын эрүүл мэнд эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Хүн амд гар угаах дадлыг хэвшүүлэх нь хүний зан үйлийг өөрчлөх болон ус ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудалд хамаардаг. 2016 оны байдлаар 5 хүртэлх насны 5.9 сая хүүхэд нас барсны 9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байжээ. Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой ба гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалга, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ. НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундийн хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундийн хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.

Эх сурвалж: НЭМХ

2018.10.15

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?