“ЭВРИКА-2019” 81 СЭДЭВТЭЙГЭЭР ЗАРЛАГДЛАА

2018-11-16  

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Монголын Залуучуудын холбоо, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулдаг “ЭВРИКА”эрдэм шинжилгээний их хурал 2018 оны  5 дугаар сард зарлагдан 9, 10, 11-р саруудад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөөд байгаа билээ.

Тус хурал нь оюутан залуу, багш судлаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж,  олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.

2018 оны “Эврика” ЭШИХ-д 700 гаруй судлаач бүртгүүлж, судалгаа шинжилгээний материалаа ирүүлснээс II шатанд 199, III шатанд 23, эцсийн шалгаруулалтад 3 салбарын шилдэг 9 судлаачийн шилдгийн шилдэг 3  бүтээлийг  11 сарын 07-ны өдөр Төрийн ордны их танхимд эрхэм 22 шүүгч, 800 зочдын өмнө тодруулсан байна. 

Зохион байгуулагчдын зүгээс “Эврика - 2018”-д оролцсон судлаачдад маань үндэсний үнэт зүйл, онолд суурилан зарласан сэдвээр судалгаа хийх хугацаа бага учраас хэдийнээ судалчихсан бэлэн судалгаагаараа оролцож байсан. Бүтээн байгуулалтын он жилүүдэд Үндэсний үнэт зүйл, онцлогт тулгуурласан судалгаа, шинжилгээний ажлууд нь Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуйг хөгжүүлэх үндэс суурь болох учир зорилтод үр дүнд хүрэхүйц судалгааны ажил, бүтээлийг энэ удаагийн ЭВРИКА-д оролцогчид ирүүлээгүй хэмээн үзжээ. Эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэлд өндөр шаардлага тавьж түүндээ хүрсэн жинхэнэ эздэд шагналыг гардуулдаг уламжлалыг энэ удаагийн ЭВРИКА тогтоож өглөө.

 Иймд “ЭВРИКА – 2019” ЭШИХ-ыг бидний хэдийнээ мэдэх болсон 3 ангилал 9 салбар 81 сэдвийн хүрээнд нийт шагналын санг нэгтгэн, нэмэгдүүлэн дахин зарлаж байна. Уг   хуралд Оюутан судлаач (Бакалаврын эрдмийн  зэргээр суралцаж буй), Залуу багш судлаач (Бакалавр, магистрын эрдмийнзэрэгтэй), Эрдэмтэн судлаач (Доктороос дээш эрдмийн зэрэгтэй) хүмүүс оролцох боломжтой.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?