А.ГАНБААТАР: ТӨРИЙН ТҮШЭЭД ГЭХ ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС ИЧИЖ БАЙНА

2018-11-16  

8 жил төр барилцаж, хууль тогтоож, төсөв батлалцаж явсны хувьд өнөөгийн төрийн түшээ гэх хүмүүсийн хэлэх ярихыг сонсоод өмнөөс нь ичиж байна. -Яасан? Тэгвэл, авсан зээлээ яг одоо буцаагаад төлчихье, уучлал гуйхгүй гэж ихэрхэх гишүүд. - Та нар зээлээ төлөөд, уучлал гуйчихвал ирэх сонгуульд нэрийг чинь дэвшүүлнэ гэж намын дарга нь чуулганы индрээс айлдахыг сонсоод, тэдний өмнөөс нь ичиж байна. Гишүүд, сайд нарын " хүртсэн" ЖДҮ-ийн зээлийн хэмжээ усны дусал шиг ижил, бүгд 950 сая төгрөг. Нэг нь их, нөгөө бага зэрэг өөр өөр тоо байж болох, уул нь. Гэтэл үгсэж, тохирсон мэт ижил. Үүний ард зохион байгуулалт, зохицуулалт байжээ гэж хардах үндэслэл байна. Эрх мэдлээ урвуулан ашиглана гэдэг бол албан тушаалын болоод авилгын чанартай гэмт хэрэг. Гэтэл гишүүд зээлээ буцааж төлөөд, зарим нь уучлал гуйгаад өнгөрнө гэж эндүүрээд байх юм. Ёс зүйн хариуцлага бий. Ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж уучлал гуйж болно. Харин гэмт хэргийн чанартай үйлдэлдээ хуулийн хариуцлага үүрэх учиртай. Түүнээс гадна улс төрийн хариуцлагыг нам нь тооцдог. Дахин сонгуульд нэр дэвшүүлэх, өндөр албан тушаалд томилохоос татгалздаг жишиг парламентийн өндөр хөгжилтэй оронд дэлгэрсэн. Тэгвэл МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн хариуцлага тооцохгүйгээ илэрхийллээ. Бүр толгойг нь илж, шударга бус авир зан гаргалаа. Ямар ч гэсэн Нам нь, Засаг нь хариуцлага тооцож чаддаггүй юм бол ард иргэд, сонгогчид хариуцлага тооцох чадвартай гэдгийг сануулъя. 

А.Ганбаатар Польш улсад дээд сургууль төгсөж, хожим Польш, Украйн, Латви, Литва улсыг хамаарсан элчин сайдаар ажилласан. Польшийн улс төрийн хүрээний дээдэстэй ойр дотно харьцаатай байсан. Польшийн ерөнхийлөгч асан, Дэлхийн ардчилсан хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Лех Валенсиагийн Монголд хийсэн албан ёсны айлчлалыг тэрбээр зохион байгуулсан. Лех Валенсиагийн хамт Монголыг зорих хөлөг онгоцонд татуулсан фото агшин.

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?