ТӨРӨӨС САНХҮҮЖДЭГ НАМУУД ТӨРИЙН АУДИТАД ШАЛГУУЛДАГГҮЙ

2018-11-17  

Улс төрийн намууд жил бүр санхүүгийн аудит хийлгэж, олон нийтэд танилцуулна гэсэн хуультай. Гэвч 2006 оноос энэ ажил хийгдсэнгүй гэдгийг  улс төр судлаач Гэрэлт-Од судалгаагаар гаргасан байна. Улс төрийн намын аудит нь ердөө л хоёрхон хуудас дүгнэлт төдий зүйлээс хэтэрдэггүй болохыг мөн тэрбээр онцоллоо. Тэгэхдээ төрийн аудитын шалгах эрхийг хуулиар хориглосон заалт гаргуулж чадсан байна. Энэ нь  танил тохой татсан Аудитын компаниар дүгнэлт төдий зүйл гаргуулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн  байна. Улс төрийн намууд санхүүжилтээ ил байлгах хүсэлгүй байдаг нь үүгээр тогтоогдож байна. Улс төрийн намын санхүүжилт нь сонгуульд нөлөөлж, сонгуулийн өрсөлдөөнийг тэгш биш, шударга биш болгож байна гэж судалгаанд хамрагсадын 80% нь үзэж буйг  Гэрэлт -Од сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ. УИХ-д суудалтай намууд суудлынхаа тоогоор улсаас санхүүжилт авдаг. Тийм боловч санхүүжилт нь хүрэлцдэггүй учир, хандив, дэмжлэг их авдаг. Тэгсэн хэдий ч хандивлагч, дэмжигчдийн нэрсийг улс төрийн намууд зарлахгүй байна. Хандивлагчдаа ил тод байлгах хүсэл эрмэлзэл улс төрийн намд үгүйлэгдэж байгаа аж. Зарим тохиолдолд, хандивлагч нар ч өөрсдөө нэрээ ил гаргахгүй байхыг намаас хүсдэг гэнэ.

Улс төрийн намын санхүүжилт, түүний ил тод болгох соёл ор тас үгүйлэгдэж тиймээс ч улс төрийн нам авилгад өртөх эрсдэл бүхий байгууллагын Топ-1-д жагсаж эхэлсэн  байна.  Энэ бүхнээс үзвэл, улс төрийн намын санхүүжилтийг цэгцэлж байж, төрийг цэгцэлнэ, өнөөгийн тогтолцоонд. Намыг шилэн болгож байж цэгцрэх нь.

Улс төр судлаач Гэрэлт-Од, Шилэн намыг үүсгэн байгуулагчийн нэг Сосормаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?